Ц.Нямдорж: Наад урвагчид чинь бүгд сайд, дарга болно

img

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- УИХ дахь Ардчилсан намын бүлэг, “Шударга ёс” эвсэлтэй эвсэж Засгийн газар байгуулж байгаа нь хэр оновчтой шийдвэр вэ. Та байр сууриа хэлээч?

-Засгийн газрыг байгуулах гэж байхад олиггүй үг хэллээ гэж  над руу дайрах юм. Би “Шударга ёс” эвсэл нэртэй урвагчдаас  хоёр Засгийн  газрыг хамгаалаад дийлээгүй. Өнгөрөгч 2004 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг  манайхантай нийлж М.Энхсайханаар толгойлуулсан урвагчид унагах гэхэд нь би бүтэн зургаан сар хамгаалж хэвтсэн.  Намынхаа нөхдөөс “Та нар  хоёр жилийн гэрээтэй, одоо 2-3 сар дутуу байхад засгийг унагаж яахав”  гээд өөрийн намын нөхдөөсөө гуйж  арга ядаж явахад “Ц.Нямдорж Увсынхаа Д.Дорлигжав, Н.Алтанхуяг нарыг хамгаалж  хөдөлж өгөхгүй байна” гэсэн.

Эцэст нь М.Энхсайхан “Эх орон ардчилал” эвсэл  нэрийн дор хор найруулж Засгийг унагаж байсан юм. Хоёр дахь нь М.Энхболдын засгийг Д.Тэрбишдагва тэргүүтэй  элсний 13  гэгч гарч ирээд унагаж байв. МАН-ын их хурал дээр М.Энхболдыг намын дарга байх үед нь хамгаалж үг хэлж байлаа. Бас л хугацааг нь дуустал ажиллуулчих юмсан гэж байсан санаа.  Тэд засгийг тогтворгүй байлгах сонирхолтой. Уг нь  шинэ засгийг тогтвортой  ажиллаасай гэж хүсч байгаа юм би. Гэтэл одоо Д.Тэрбишдагва гэдэг хүн Шадар сайд болох гээд амиа золиослохоос буцахгүй явна. Өөрийн намын Ерөнхий сайдыг унагаж чаддаг хүн чинь хүний намын Ерөнхий сайдыг унагах бол зүгээр шүднээс  мах авахтай адил. Үүнийг л би хэлж байна. Ч.Улаан бол  өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ны өдөр Н.Алтанхуяг нарыг засгаас гарахад Сангийн сайд болно гэж урьдчилж яриа өгсөн хүн.  Гэтэл намаас  Сангийн сайдад нэр дэвшүүлтэл дөрвөн хүний санал авч байлаа. Сайд болж чадаагүйн төлөө намаас урвасан хүн. Одоо УИХ-ын дэд дарга гэдэг суудалд очихын тулд ийм урвалт хийж байгаа юм. Наад урвалтууд чинь буцаад Монголын төрийг сульдуулж, урвах гэдэг үзэгдлийг хойч үедээ өвлүүлж үлдээх гэсэн санаа. Наад урвагчид  чинь бүгд сайд, дарга болно.

-Албан тушаал наймаалцаж байна гэж хэлэх гээд байна уу?

-Захаасаа болж байгаа биз дээ. Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга боллоо.  “Шударга ёс” эвсэл улс төрийн  хэлмэгдүүлэлт явуулбал засагт хамтрах хэлэлцээрээс гарна гэсэн тогтоолоо УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ  нар  хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэний дараа Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны албан тушаалд очиж байгаа юм. Гэтэл мэдэгдлээсээ хойш 4-5 хоногийн дараа  “Бид нэг хүний асуудлыг сонирхохгүй. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд засгийн бүрэлдэхүүнд орно” хэмээн сайд болно гэж гүйсээр байна шүү дээ тэд.  Би үнэн үг  хэлснийхээ төлөө боорлуулдаг нь миний амьдралын хэв маяг болсон. Энэ төрд тулгамдсан  үед үг хэлдэг хэдэн хүн байсан юм. Үхээд дууссан. Тухайлбал, С.Зориг. Үг хэлнэ. Ганцаардахдаа Ардчилсан намаас өрх тусгаарлаж нам байгуулж байлаа.  Талийгаач О.Дашбалбар руу амьд байхад нь яаж дайрч байлаа. Мартаагүй биз. М.Зэнээ амьд байхдаа үг хэлдэг байхад  захиалгат хэвлэлээр хэрхэн давшилдаг байсан бэ...

Би 10 жил албан тушаалд  хүлэгдлээ.  Ийм албан тушаалд  байхаар хэлэх гэснээ хагасладаг юм. Одоо би сөрөг  хүчний байр сууринд шилжсэн учраас сэтгэлийн мухарт үлдсэн үгээ хэлнэ. Наадуул чинь ямар ч хамаагүй үнээр сайд болох  зорилготой. Ялангуяа энэ урвагчид хэзээ ч Монголын төрийг өөдтэй  байлгаагүй. Атга элсэн чихрийн төлөө сайдын суудлын төлөө хувийн бизнесээ өргөжүүлэхийн төлөө, далдуур баяжихын төлөө урваж ирсэн. Монголын сүүлийн 22 жилийн төрийн түүхэн дэх урвалт бүгд хувийн ашиг сонирхол. Энэхүү урвалтууд хоёр намыг сульдуулж байна шүү дээ. АН, МАН-ыг төрийн хоёр багана гэж би ойлгодог.  Урвагчид  энэ хоёр намаас гарсан. Нам дотроо албан тушаал авах гээд явуургүй болохоор урваж харьд очиж дараагийн талхнаас зуурдаг заваан улс төр хийдэг гэм биш зан болж хувирч байгаа юм. Та нар бодоод үз. Ардчилсан намыг газрын хөрстэй тэгшлэх хэрэгтэй гэдэг үгийг би биш Ч.Улаан саяхан хэлж байсан. Одоо ямар нүүрээрээ АН-тай нийлээд УИХ-ын дэд дарга болоод явж байна вэ. Сонин байгаа биз дээ. Монголын төрд албан тушаалын төлөө урваж шарваж нөхдөө худалддаг, намаа худалддаг энэ цадиггүй явдалтай би тууштай тэмцэнэ цаашид. Хоёр гурван сонинд захиалгаар ярилцага өгч миний амыг хаана гэвэл чадахгүй. Яагаад гэвэл Монгол төрийг хамгийн их сорьж сульдуулж байгаа асуудал энэ урвалт. 2005 онд АН-ыг аврах хөдөлгөөн гэж байгуулагдан цэнхэр туузтай  М.Энхсайханаар толгойлуулсан хүмүүс “Эх орон ардчилал” эвслийг тарааж Үндэсний шинэ намыг байгуулсан. Энэ намын бүрэлдэхүүнд орсон хүмүүс шадар сайд, Батлан хамгаалахын сайд, зарим нь Гаалийн газрын дэд дарга болж байв. 2007 онд засгийг түлхэж унагасан хэсэг нь дараагийн албан тушаалд очих сонирхлоор бас энэ ажлаа хийсэн. Тэгээд хүсч байсан албанд нь тавиагүй учраас 2007 оноос хойш Д.Тэрбишдагва бүтэн таван жил Ардын намыг самарлаа шүү дээ.  С.Баярын Засгийн газарт сайд болж чадаагүйдээ хорсч сонгуулийн өмнө урваад Шадар сайд руу зүтгэж байгаа. Монголын улстөрчийн ханш энэ. Тэдэнд Монголын улс төрөөс урвах, намаа солих бол юу ч биш. Энэ нөхдийн төлөө саналаа өгсөн сонгогчдыг худалдах бол юу ч биш.  Монголын төрийг ингэж  авч явбал парламент утга учраа алдана. Яахаараа энэ урвагчид Монгол төрийн толгойд гарч зайдалж  байдаг юм. Би албан тушаалд удсан минь үнэн. Гэхдээ хэзээ ч МАН-ыг цөөнх байхад албан тушаалд очиж байгаагүй. Тэнцсэн юм уу, хавьгүй олон суудал авсан тохиолдолд намын дарга нар дуудаад ”Энэ албыг хариуц” гэхээр нь  тэрийг нь хийж ирсэн. Би гуйж албан тушаал авч байгаагүй. Тал талаас дайрч намайг чимээгүй болгоно гэвэл огт чадахгүй. Дэлхий 76 хүнээр дуусахгүй. Ядуу ч гэсэн цаана нь ард түмэн байна. Өнөөдөр биш юм гэхэд маргааш үнэлгээ тавина тэд.   Та нар бод. Өөрийн намын Ерөнхий сайдаа түлхэж унагаж чадсан хүн. М.Алтанхуягийг бол унтаж босоход нь л унагана шүү дээ.

-АН- дангаараа засаг байгуулах боломж бий юу хуулиараа?

-Ямар ч тохиодолд АН засгийг дангаараа байгуулах бололцоо хуулиараа бий. Энэ дотроосоо баахан сайд тавина гээд хүн бүр сайд болно гээд Н.Алтанхуягийг барьж идэх гээд байгаа юм билээ. Үнэн шүү.  Ардчилсан нам МАН-тай эвээ олоод засгаа байгуулах эрх нь нээлттэй. АН “Бид засгаа байгуулья. Та нар сөрөг хүчин хяналтаа тавь” гэж болох байсан. МАН заавал Засгийн газрын бүрэлдэхүүнд орох албагүй.  Бид засагт орохгүй АН-ын зүгээс зөв бодлого явуулбал дэмжинэ гэсэн хувилбар бий.  Олон суудал авсан нам дангаараа засаг байгуулахгүй гэсэн хуулийн хашилт байхгүй. Үүнийг л Н.Алтанхуягтай юм ярих  гэсэн юм. Би аль хавар Хууль зүй, дотоод хэргийн сайд хийхгүй гэдгээ зарласан. 10 жил хийсэн. Эрүүгийн ертөнцийнхөн Монголын төрийг бүтэн хэмжээгээр атгачихсан байхад би энэ  салбарыг  хүлээж авсан. Зарим нь гүүрнээс дүүжлүүлж, зарим нь далан давхарт нүх ухуулаад уйлаад сууж байсан үед надад  хууль зүйн салбарыг хүлээлгэж өгсөн юм. Тэр дарамт байхгүй болсон одоо.  Миний  хийе гэсэн ажлууд  хуулийн салбарт цэгцэрсэн учраас одоо надад энд хоргодох зүйл алга. Хамгийн аюултай нь урвалт. Та нар хар. Засгийн газрын хурдан байгуулах ёстой гээд шударга царайлаад  Даваасүрэн яриад байсан  хүн  Төсвийн байнгын хорооны дарга болж байна. Дараа нь “Шударга ёс” эвсэл гэгч  засгаас гарна гэсэн мэдэгдлийг хэвлэлийн хурлаар зарласны дараа Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны  байнгын хорооны даргаар тавьж байгаа юм.

Ингэж Монголын төр зүсээ алдаж  байна. Монголын төр зарчмаа худалдаж байгаа учраас  би чимээгүй явж чадахгүй. Хэлэх ёстой үгээ хэлнэ. Би ямар ч дайралтад өртсөн хэлэх үгээ хэлнэ. Албан тушаал худалдаж, биеэ худалдаж байгаа явдалтай тэмцэх хэрэгтэй юм байгаа биз. Архины бизнес, талхны бизнесийн гол эзэд нь төрд сууж байна. “Алтан тариа” гэж ганц гурилын үйлдвэр байсан бас л улстөрч авсан. Одоо Хөдөө аж ахуйн сайд болох гээд явж байна. Ард түмэнд үнэнээ хэлэхгүй. Хамтарч ажиллана, сайхан байна гэж худлаа ярьж иргэдийн тархийг угааж байгаа юм.

-Бүлэг байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлаггүй гэж үзэж байна уу?

-Бүлгийг сонгогчид,  Үндсэн хуулиар байгуулсан. Үүнийг байхгүй болгох эрх хэнд ч байхгүй.  Олонхийн ааш зангаас шалтгаалдаг асуудал биш. Бүлэг байгуулах тухай хуулийг хараарай. Хоёр тохиолдолд бүлэг байхгүй болдог юм.

-З.Баянсэлэнгийг байнгын хорооны даргаар томилсон нь хэр оновчтой томилгоо вэ?

-Олонхиос асуусан дээр байх. Жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон хүн. Би энд нэг л үнэнийг хэлье. Өөрсдийгөө эвсэл гэж яриад явж буй 11 хүн чинь Н.Энхбаярын хүчинд гарч ирсэн. Эцсийн  үнэн шүү. Энэ 11 хүнээс өөрийн улаан  хөлөөрөө таварцаглаж гарч ирэх хүн ганц ч байхгүй.  Д.Тэрбишдагвыг оролцуулаад ч байхгүй. Н.Энхбаярын хүчинд гарсан болохоос эрийн сайнд гарч ирээгүй.  Дахин сонгууль явуулбал нэг ч хүн цухуйхгүй шүү. Энэ үнэн. Тийм учраас энэ хүмүүст шаардлага тавих эрх нь Н.Энхбаярт бий.

- УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг хэр мэдэх вэ?

-Миний мэдэхийн Ганцхудаг дахь урьдчилан саатуулах  төвд сувилагч хийж байгаад  халагдсан нь үнэн. Дараа нь  Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байгаад туйлын ноцтой асуудалд орж халагдсан нь үнэн.  Ийм үнэн байдаг юм.

-МАХН-ын дарга Н.Энхбаярт шүүхээс ял оноолоо...

-Би Н.Энхбаярын хэрэгт  дүгнэлт өгөхгүй. Давах шийдвэрээ гаргасан байх. УИХ-д  10 гаруй жил суусан хэр нь Хууль зүй, дотоод хэргийн сайдыг ямар ажил хийдгийг мэддэггүй гишүүн байна шүү дээ.   Н.Энхбаярыг намайг шоронд хийсэн гээд ярьж байна лээ. Н.Энхбаярыг АТГ шалгасан, прокурор хяналт тавьсан, шүүх шийдвэрлэсэн. Бүгд Ерөнхийлөгчийн томилдог албан тушаал.

-СЕХ  Н.Энхбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан  нь хууль зүйн хэр үндэслэлтэй юм бэ?

- Жагсаалтаас хассан нь эргэлзээтэй. Гэм бурууг шүүх шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байтал нэр дэвшигчээр бүртгээгүй нь  сонин. Дундуур нь сонин юм болсон доо.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITY:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
2024-02-10
DR. ADITY:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
2024-02-10
zochin:
Эх орныхоо эрх ашгийн төлөө ажиллахгүй байна гэдэг нь өөрөө Эх орноосоо урвасанаас ялгаагүй шүү. Эрхэм НЯМДОРЖ сайдаа.
2013-02-13
СОЛОНГОТ БАЛДАН:
Ардчилсан засаг тогтоод шинэчлэлийн засгийн газар дЮрЮвхЮн сарын сарын хугацаанд иргэд ард тЮмндээ их зЮйлийг хийсэн Харин энэ коммуистууд ард тЮмнд амар заяа огт ЮзЮЮлхгЮй болох нь илт харагдаж байна Коммунистууд ард тЮмнийг яаж удирдаггийг ЮгЮрсЮн хоринн жилд яаж ядууруулж ажил амьдаралгЮй болгосныг бид мартах ёсгЮй Тэд хэзэ ч ардчилахгЮй Ард тЮмэн минь тэднийг сайн харцгаагаарай
2013-01-09
hyamka-g hiisen gej narangerel bagsh tv-r helsen shuudee
2012-08-18
Amaraa:
энэ МАН нам гараагүй болохоороо ч тэр үү энэ Нямдорж бүүр уур нь хүрээд үхлээ... Үхчихвэл сайн л байна хахэ
2012-08-17
bolormaa:
naymdorj saidiin sentiigeesee buuhaasa umnu hiij amjuulsan nugeluudiin neg ni enbayriig uls turuus ustgah bodlogo yum. shuuhchiin aldaan dr neenteglej uuriin hun bolgoj avaad shuuh hurliig huuli busar yavuulj duusgasaniig hun bur l harj bn. eruugiin baitsaan shiitgeh huulind shuuh hural metgelzeenii zarchim dr yavagdah yostoi gj zaasan atal tiim nuhtsul baidliig uusgelguigeer shuuhchid uursduu huuli bus shuuh hurliig yavuulsan ni nyamdorj yamar yalzarsan huuliig ulandaa gishgesen hun bolohiig haruulj bn
2012-08-14
Anonymous:
Няммдоржийн мэнгэ камертай гэсэн шүү тэгээд л ийм их юм мэддэг байхгүй юу
2012-08-14
anymon:
нямдоржоо чи ч гэсэн жагсаалтаар гараа биздээ, чи тойрогт үзсэн бол чамд нэг ч хүн санал өгөхгүй за
2012-08-14
хүн:
Nyamdorj oo chi bolio,icheechee.Chi ch bas jagsaaltaar garaa bizdee.Chamaig,uurii chi,ard tumen songson gej seruun zuudelee yu.
2012-08-14
у:
Нямдоржоос өөр хүн сайд дарга болж болохгүй шүү.
2012-08-14
Darvagar uvuu:
3. Ta uzel bodol taarahgui bol uuruu S.Zorig shig bas gantsaaraa nam baiguulaad yavsan ch bolno shuu. Tiim erh chini neelttei, ta tegvel uuruu bas urvagch boloh nee. Ta busdiin uzel bodliig hundetgej surnaa. Olon urgalch uzel geed suuliin 20 jil yariad baigaa, haaguur ni yavsan yum be? 4. Setgetsiin emgeg sudlaliin tuvd ochij, emchid handah heregtei baina. End interneted setgegdelee uldeesen humuusiin irgediin ihenh ni taniig zunusun gej bichjee. Ta uuruu uuriiguu medehgui baigaa baigaa.
2012-08-14
Uvuu:
Za, noyon Nyamdorj oo, bitgii humuusiin tarhi ugaagaad bai. 1. Tanai MAN-iin uvgunuud taniig oroltsuulaad Enkhbayariig barisan, daraa ni ter hun shorond orov. Yaj Eknhbayariig songuuli oruulahgui gej ta buhen ulairch guiv, yaj MAHN-iin neriig Deed shuuh deer burtguulehgui gej uzej tarav. Ene bugdees iim dugneltiig ard tumen ali hediinee hiichiheed baina. Ard tumen teneg bish. 2. Elbegdorj uund buruugui, Elbegdorjid yamar ch hamaagui asuudal, zahialagch ni ni MAN-iin egzur uvgunuud. Buh naimaa Har hushig-nii tsaana yavagdana, MAN-ii muusain umhii horon sanaat uvgunuudiig medehiin deedeer sain mednee. Odoo bitgii huurhii muu Enkhbayar ch geh shig, bitgii jujig taviad bai. 3. Herev chinii husseneer AN dangaaraa Zasag baiguulbal ireh 4 jild Zasgiin gazar 100000 udaa unaj, AN-iin ner hund shaldaa hurtelee navs undaj, 2016 oni songuulid MAN, tanai aguu nam unelmlehui yalalt baiguulna, tiim ee. Chi uuniig l huseed baigaa biz dee. AN-iinhan chamaas l dutuu bodood, setgeetehev gej.
2012-08-14
Нямка нэг сонин болчихжээ ичмээр юм
2012-08-14
nyamdorjoo chi ukhwel taarna turiin khutguur man -yn kheruulch
2012-08-14
vnenii tal bas baina ain
2012-08-14
doko:
NYamdorj er ni dandaa uneniig heleed ad boldog sh dee, yagaad ene hunii ugiig mushgiad buruutgah geed baidgiin uchrig bi olohgui yum,arga baril ni buruu baij bolno, undsen sanaa, ug ni unen sh dee, urvagch nar zahaas avan zam deer ni hugluruud baihad ene hun yaj duugui baihav dee, urvagch nar l ene hunii amig taglah gej, ard olni tarhiig ugaasan, niitlel bichuuleed baidag yum shigee..
2012-08-14
ХЭРҮҮЛИЙН БУЗАРТАЙ НЯМДОРЖ:
БАС ЮМ Л БОЛ . . . . . . . . . . . . . . . . . . . . "ЧИНИЙ НО-Г ЧИНЬ МЭДНЭ ШYY, ДЭЛГЭНЭ ШYY!" . . . . . . . . . . . . . . . . . . . . . ГЭЖ ИРЭЭД Л ХYН БОЛГОНЫГ ЗАНААД, НЭЭНТЭГЛЭЖ, ОРИЛЖ ХАШГИРЧ БАЙДАГ. ГЭМТ ХЭРГИЙГ НУУН ДАРАГДУУЛСАН, АЛБАН ТУШААЛАА УРВУУГААР АШИГЛАСАН ГЭХ ЗЭРЭГ ЯЛ ЭДЭЛМЭЭР ЮМ. ЭНГИЙН АРДУУД ХЭРЭВ ИНГЭЖ ДЄВЧИГНЄСЄН БОЛ АЛЬ ХЭДИЙН ДЭЭЛЭЭ НЄМЄРЧ, ОЙМСОО ХАРУУЛСАН БАЙГАА ДАА. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . МАН-ГУУНУУДЫН ХУУЛЬ ЗYЙН САЙД ГЭХЭЭР МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ДУРААРАА ЗЄРЧИЖ БОЛДОГ ДАРХАН ЭРХТЭЙ БАЙДАГ ХЭРЭГ YY!
2012-08-14
НОЁН СОЛИОТ! хэ хэ хэ:
БУСАД ХYМYYСИЙН АЛБАН ТУШААЛД ДУРТАЙГ, УРВААЧ ШАРВААЧИЙГ НЬ ГАЙХААД ШОГШРООД БАЙХ ХИРНЭЭ ЄЄРЄЄ ЁСТОЙ БУГ БОЛЖ ЗЄНЄГЛЄТЛЄЄ УИХ-Д 6 УДАА ДАРААЛАН СУУСНАА ГАЙХУУЛААД Л, ЗАСГИЙН ГАЗАРТ ИЛЖИРТЛЭЭ ШИГДСЭЭР Л, БЄГСИЙГ НЬ ДОЛООЖ ГАРЧ ИРСЭН ЭНХБАЯРААС УРВААД Л, АЛБАН ТУШААЛД ХYРГЭСЭН МАХН-АА НЭРИЙГ НЬ ГОЛЖ АЛААД Л, ХАВЬТСАН ОЙРТСОН БОЛГОНТОЙ ХЭРЭЛДЭЖ БYГДИЙГ ДАЙСАН ГЭЖ ХАРСААР ОДОО ХУУЛИЙН, ЁС СУРТАХУУНЫ ЦАГААН СОЛИО ТУСЧИХАЖ. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ЭНЭ НЯМДОРЖ ЯАВ Ч ЭРYYЛ ХYН БИШ! . . . . . . . . . . . МАН-ГУУНУУД АА ГЭЖ!
2012-08-14
нямка:
Удахгүй нэг өрөөнд гал хамууд болох учраас Энхбаярыгаа өмөөрч, тал засаж байгааг нь хараачээ, урвагч биш гэж хэлдээ. Урд нь яаж зүхэж, доромжилдог байлаа? Өөрөө жинхэнэ урвагч.
2012-08-14
doko:
NYamdorj er ni dandaa uneniig heleed ad boldog sh dee, yagaad ene hunii ugiig mushgiad buruutgah geed baidgiin uchrig bi olohgui yum,arga baril ni buruu baij bolno, undsen sanaa, ug ni unen sh dee, urvagch nar zahaas avan zam deer ni hugluruud baihad ene hun yaj duugui baihav dee, urvagch nar l ene hunii amig taglah gej, ard olni tarhiig ugaasan, niitlel bichuuleed baidag yum shigee..
Yaagaad ta nar Ismeil taij ch geh shig kino-nii durtei uvsiinhaniig zuurledeg yum be? Ter manduhai gedeg kino chin tsogt taij gedeg kino-taigaa yag adil zohiomol dur, uil yavdalaar duuren erduu sanaanaas zohioson fantaz shuu dee.
2012-08-14
URVAACH NAR:
Tnai uvsiinhan uhaantai eh eron ch baisan yum bol yagaad Batmunh chin busad uvsuudtaigaa niilj baigaad Tsedenbaliigaa orosuudad bariad tushaachihsan yum be.Daraa n muu Batmunhiiguu hurtel nohoi shig amidruulj baigaad uhuulsen.Altanhuyag chin saindaa bish nam damnasan uvs bulegleliin hor nairuulgaar l said bolloo. Odoo tegeed Altanhuyagiig unachih vii geed Nyamdorj chin shees aldaad baigaa yum bishuu. Uvsiin Sonompil namaasaa urvaad odoo Enhbayartai niilchihsen tuuj yavna.Choijilsuren Enhbayariin bugsiig dolooj baij deeshee garsan ,Odoo enhbayariig martaad Dorligjavtaigaa Nyamdorj 2-toigoo niilchihsen algaa tashaad suuj bna.Iim l uvsuud mongoliin turd olon jil bolsonoos mongol doroi buurai bnadaa zailuul
2012-08-14
Хуульч:
Нямдоржийн дэвшүүлсэн Засгийн газрын тухай саналын далд санааг ойлгохгуй л байна даа. Дахиад л МАНАН-гаа арай өөр хувилбараар бий болгох гэсэн санаа. МАНАН-г бий болгон АН-аар засгаа бүрдүүлчихээд өөрсдөө нэгч сайдгүй үлдэнэ гэдгийг МАН-ы бусад гишүүдээс хэн нь ч зөвшөөрөхгүй. 2004-2012 онд энэ талаар өөрсдөд нь илүү боломж байгаа биздээ. Тэгвэл тэр үедээ яагаад хийгээгүй юм гэсэн асуулт гарч ирнэ шүүдээ. Тодорхой хэлэхэд урвалт гэдэг бол улс төрийн хэллэгээр бол эх орноосоо урвасан хүнийг л хэлнэ. Энэ улс төрч нараас эх орноосоо урвасан хүн нь хэн билээ гэдгийг ард түмэн одоохондоо мартаагүй л байгаа. Эх орноосоо урваж байсан хүмүүс Монгол орныг минь баллаж байсныг буурал түүх гэрчилнэ шүүдээ. Нямдорж бол улс төрийн хүрээнд шууд хагалан бутаргах үйл ажиллагаа явуулаад байна л даа. Одоо сэтгүүлчид, улс төрийн намууд энэ хүнд анхаарлаа хандууллахаа болих хэрэгтэй юм шиг байна. Тэгвэл нэг хэсэг бооролж байгаад л чимээгүй болно. Зүгээр л хэнч тоохгуй орхичих. Тэгвэл зөнгөөрөө өөрөө алга болоод нийгэмд мартагдана. Монголчуудад өөр хийх ажил дэндүү их байна. Ийм тулга тойрсон хэрүүл хийж цаг бараад байвал эцэстээ юунд хүргэж болохыг ард түмэн бүгд мэдэж байгаа шүүдээ. Эцэстээ Монголчуудыг хагалан бутаргах байдалд хүргэж байна шүүдээ. Увсчууд, бусад Монголчууд гэсэн ойлголт байхгуй шүүдээ. Энэ бодлого чинь л харин Улс орныг хагалан бутаргах гэсэн ёстой эх орноосоо урвасан үйлдэл болно.
2012-08-14
ХҮРЛЭЭ:
НЯМКА дээшээ л ХАРААД ХЭДЭН САЙД ДАРГАТАЙГАА Л ЯРИАД ЖИНХЭНЭ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ, АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТАЙ ЯРИХГҮЙ. МАН ёстой баллаж өгдөг, СОДБААТАР, ХҮРЭЛСҮХ л БИД МЭДНЭ ГЭЖ ХЭЛДЭГ ХИЙСЭН ШҮҮ. МАШ ОЛОН БАРИМТ БМЙГАА. ТИЙМЭЭС АРД ТҮМЭН ДҮНГЭЭ ТАВЬСАН. ХЭД ХЭДЭН АГЕНТЛАГИЙН ДАРГЫГ ХАЛЧИХААД ХЭДЭН САРЫН ДАРАА ДАХИАД ТОМИЛДОГ. ИЙМ Л БАЙГААГ ЗАСАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БУСДЫГ ЯНЗ ЯНЗААР ХЭЛЭЭД ЯАХАВ. АРДУУД БҮГДИЙГ НЬ МЭДДЭГ УЧИР ТАНЫ ҮГИЙГ ТООХГҮЙ БОЛСОН. ЖИНГЭР ХУЦААД Л ЖИНГИЙН ЦУВАА ХӨДЛӨӨД Л БАЙНА ДАА
2012-08-14
NYAMAA BOL TAGNUUL:
Энхбаярыг сайд байхдаа асар их басамжилсан маягийн ярилцлага өгч дооглодог байсан бол одоо МАН хог дээр үсэрсэн чинь аягүй худалч башир ярилцлага өгчээ хаха
2012-08-14
unen:
Nyamdorj uul n unen yum yariad baigaa yum. Haaya Elbegdorj metiin novshnuudtai niilj hun helmegduuldeg bolohoos bish zuv taldaa l hun. Harin Uvs namaa bodohooroo uzel zarchimaasaa uhardag n taalagdaggui
2012-08-14
Nymdorj arggui unen ug hellee
2012-08-14
BAASKAKOV:
ENE NEG ERGUU UVGUN ODOO BOLIVOL TAARNA.CHI HARIN ENKHBAYRIINHAA ARAAS SHOROND YAVHAA BELTGEJ BAIH HEREGTEI.URUUSUN OIMS ZARJ UZEEGUI CHI YAAHAARAA 3 SAYIIN HAUS BARIULJ BAIDAG YUM VE.ZA YAAHAV ZEEL AVAAD BARIULJ BAIGAA BOL YAMAR UNDESLELEER YAAJ ZEELEE AVSAN BE.JIRIIN IRGED 3 SAY DOLLORIIN ZEEL AVCH BAISHIN BARIULJ CHADAH UU.END L ASHIG SONIRHOLIIN ZURCHIL HARAGDAAD BAINA DAA ZUNUG NYAMDORJOO
2012-08-14
anonymous:
Nymdorj unen ym helsen bna, Elbegdorj Enhbayrig erunhiilugchin songuulid oruulahgui gesendee shorond hiilgelee shuu dee. Elbegdorj uuruu yu ch idehgui bgaa hun yy, yl edelj bsan nz Battulga geed hogiin ymnuudaa hajuudaa gar hul bolgon abj bgaa ulsaa hudaldsan, abilgalch tagdgar tarbaga.
2012-08-14
Said iin suudlaa ogch chadahgui uheh nee
2012-08-14