
Энэтхэгийн йогийн их багш Баба Рамдев бол өдөр тутмын телевизийн хөтөлбөрөөр дамжуулан энэтхэг даяар олон сая үзэгчтэй болсон нэгэн юм. Тэрээр мөн авлигатай тэмцэгч гэдгээрээ алдартай аж.
Өнгөрсөн зургадугаар сард тэрээр авлигын эсрэг есөн өдрийн өлсгөлөн зарлаж, цагдаа нар түүнийг Делигээс хөөж байсан юм. Йогийн их багш хилийн чанадад хээл хахуулийн мөнгө авах явдлыг эсэргүүцэж, мөн авлигын эсрэг чанга хуультай болохыг шаардаж байгаа аж.
Түүний сүүлийн эсэргүүцлийн хөдөлгөөнд хэдэн мянган хүн оролцсон бөгөөд, энэ удаад Баба Рамдев эсэргүүцлийг гүнзгийрүүлж, бослого зохион байгуулах болно гэжээ. Энэ төлөвлөгөөгөө даваа гаригт зарлана хэмээн ням гаригт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Мөн өөрийн дэмжигчдийг баривчилгаанд бэлэн байхыг хүсч, гэхдээ тайван байхыг сануулсан байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ