Энэ хичээлийн жилд 1,315,348 сурах бичиг хэвлэжээ

img

2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд хэрэглэх сурах бичгүүд хэдийнээ бэлэн болжээ. Энэ онд нийт  89 нэр төрлийн 1,315,348 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлсэн байна. Эдгээрээс 27 нэр төрлийн сурах бичгийг шинээр, 62 төрлийн сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлээд байгаа гэнэ. Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдын 40 хувийн сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад үнэ төлбөргүй хэрэглүүлэх ажлыг зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд бага ангид хүүхэд бүрийн сурах бичгийг төрөөс хариуцаж, дунд, ахлах ангийн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон ерөнхий боловсролын сургуульд 3 буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн хүүхдийн сурах бичгийг үнэ төлбөргүйгээр хангаж байна. Дунд ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ зах зээлээс худалдан авна. Дунд болон ахлах ангийн сурах бичгийг өнгөрсөн сарын 1-нээс эхлэн номын дэлгүүрүүдээр  худалдаалж эхэлсэн байна. Э.Сувд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ