Ерөнхий сайд Төрийн ордонд айлчлалынхаа талаар мэдээлэл хийнэ

img

Ерөнхий сайд С.Батболдын энэ  сарын 12-17-нд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал  өндөрлөж  Ерөнхий сайд дагалдан явсан баг бүрэлдэхүүний хамт  өнөөдөр 07.00 цагт  эх орондоо хөл тавьлаа.  

Их  өрийн асуудал  болон  “Эрдэнэт”, “Монголросцветмет”, “Улаанбаатар төмөр зам” хамтарсан нийгэмлэг зэрэг ОХУ, Монгол Улсын хамтарсан аж ахуй нэгжүүдийн талаарх асуудал, мөн Дорнод- Уран хамтарсан үйлдвэрийг байгуулахаар шийдсэн гэхчлэн  хэд хэдэн асуудлыг Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар ярилцаж, тодорхой алхмуудыг хийсэн гэж байгаа.

Тэгвэл  Ерөнхий сайд  өнөөдөр 14.00 цагт Төрийн ордонд айлчлалынхаа  талаар хэвлэлийн бага хурал зарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх гэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ