Хуулийг сөрдөг хууль тогтоогчид

img

МАН-ынхан УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанд орохгүй гэдийгээд байхаар нь АН-ынхан арай илүү олноороо далимдуулж МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хавсайдан спикерээ сонгосон билээ. МАН-ын эрхмүүд бидэнтэй зөвшилцөөгүй хэмээн араас нь хий дэмий үглээд хоцорсон. Ингэж парламентын галт тэрэг жолоочтой болоод буудлаасаа хөдөлсөн юм. Байнгын хороодоо байгуулах гэтэл МАН-ынхан аанай л алга. Тэгэхээр нь УИХ-ын байнгын хороо 11 гишүүнтэй байж болно, нэг гишүүн гурван хороонд харьяалагдахад саадгүй гээд хуульчилж орхив. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос эхлээд долоон хороо шил шилээ даран мэндлэв. Аль ч  байнгын хороог 11 гишүүн бүрдүүлж болох юм чинь ердийн олонхи гэдгээрээ ердөө зургаан хүн байхад ирц хангалттай. Зургаан хүнээс дөрөв нь санал нэгдэж гараа өргөхөд л аливаа асуудал шийдэгдэж байгаа юм. Энэ бол УИХ-ын амин сүнс болсон аль ч байнгын хороод ямар ч асуудлаар санал дүгнэлт гаргасан бай хамаагүй. Үндсэндээ 76 гишүүнтэй парламентыг дөнгөж дөрөвхөн хүн төлөөлж байна гэсэн үг. Тэр дөрөв нь бас давхар Засгийн газрын гишүүн байвал яана. Нэг нь хяналт тавьж, нөгөөх нь гүйцэтгэх учиртай засаглал нэг тогоонд багтаж, хөл толгой нь нийлэхтэй адил болно. Мөн УИХ-ын дарга сонгогдсоноос хойш нам, эвслийн бүлэг байгуулах шийдвэрээ гишүүдийн нэрсийн жагсаалтын хамт спикерт 24 цагийн дотор өргөн мэдүүлэх хуультай. Гэтэл МАН-ынхан 100 илүү цагийн дараа өнөөх бичгээ өргөн барьсныг нь УИХ-ын дарга авч хэлэлцсэнгүй. Хуулийн хугацаа нэгэнт өнгөрсөн, харин УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж батлуулбал бүлэг байгуулах эрх нь нээгдэнэ хэмээн замыг нь зассан үг хэлсэн нь хачирхалтай. МАН-ын гишүүд ч яахав, өмнөх УИХ-д өчнөөн хуулийг өөрсдөдөө тааруулан нэмэлт өөрчлөлт оруулсаар ирсэн болохоор ядах юу байхав. Одоо хамтарсан засаг байгуулах гэрээнд нэгдсэн нам, эвслийн бүлгүүд танхимынхаа бүтэц, зохион байгуулалтыг ид хэлэлцэж, хэнийг ямар сайдын суудалд тавихаа зөвшилцөж эхлэв. Эвэртэн туурайтангууд хуйвалдахаараа зөвшилцөл болдог, эрх мэдэлгүй нь ярьж тохирохоороо хуйвалдаан болдог юм чинь. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгч тойрогт унасан хүн засагт орохгүй шүү, УИХ-ын гишүүдээс Засгийн газарт аль болохоор давхар томилохгүй шүү гэж анхааруулсан ч эвслийнхэн дотор хайхрах эрхмүүд бараг алга. Бүгд л сайдын суудлаас зуурчих санаатай давхар мэх хийж явна. Гэтэл шинэхэн Ерөнхий сайд маань үүнийг өөгшүүлэх маягтай, УИХ-ын гишүүдээс бүрдүүлэх тутам танхим нь илүү урт настай, удаан жаргалтай байна хэмээн үзэж байна. 1789 оны Францын Иргэний болон хүний эрхийн тунхаглалд “Иргэдийн эрх нь хэрэгжих баталгаагүй, төрийн эрх мэдлийг тэнцвэртэй хуваарилаагүй нийгэм бол Үндсэн хуульгүй нийгэм” гэсэн байдаг. Иймээс Монгол Улс Үндсэн хуультай улс мөн үү гэдэгт эргэлзэх сэтгэл төрсөөр хэдэн жилийн нүүр үзэв. Одоо ч хууль тогтоогчид хууль сөрж амьдардаг урьдын явдал ул болохгүй нь ээ. Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мангарууд одоо больж үзээ. 4 жил зүгээр хараад сууж бай
2012-08-15
CHAD CHAD:
hudlaa pistakuudiig dagaj namirdag gulugnuud odoo boliosoi... sda MAN ugaaasa yalagdaj suraagui bnashdee AN odoo sdakuudiin buh buzar bulaig ni delgeed alaad uguh heregtei. AN bas ajilaa hj chadkuu bol daraagiin Zasag bas l An-iig alaad uguh heregtei aliwaa yumand zolios bdag tur tumur nuuree odoo haruulah tsag bolsoon sheeeeet
2012-08-14
kkkl:
LALARUUDALBATAI YUM SHIGHURLAA HAYDAG YU YUM ODOO ZUGEER AJILAA HII CHADKUU BOL JINHENE SETGEL ZURHTEI HUMUUS ZUNDUU BGAA
2012-08-14
сул гишүүдийн бүлэг байгуулбал болох л байх гэхдээ басхугацаа нь өнгөрчихсөн шүү дээ яаяа даа байз нямдорж орон дотроо орохгүй бол хууль гарахгүй хэ хэ
2012-08-14
uu:
AH-iihan muu ajilval MAH-ii araas orj hog deer usreh n gartsaagui ted MAH yalzalsan har niigmiig emchilj ediin zasgiig eruuljuulj hun amaa soyljuulah yostoi!!
2012-08-14
pio:
MAN GEJ DUURTSEN TSAITSAN IDEECHIN UUGAACHIN PIZDONUUD BHIIMA, ZUGEER DALD ORVOL OROOD ESVEL ZUGEER MONGOLOO HOGJUULECHE, ZONDOO SANAA ZOVOH ASUUDAL BN SH UDE, YADAJ ULAANABATIINHAA ZAMIIG GADAADIIN BUUR EUROPE=IIN MERGEJILTENUUD AVAACHAD ZASUULAACHE, ZAM GEJ TAM, HEDEN PISDISNUUD TENDER NTR GEJ BOON MONGO IDEED SUUJ BDAG BUUR SULJEE BOLTSON, OORSDOO CH GSN TUGJREED L YBJ BGA L BH DA, IDSEN MONGOO TOOLOOD L TUGJREED YBJ BHAD HURDAN YBCHIH SHIG BOLDIMU, JAAHAN TOM SETGE L DE, BUH UULZVARAA GUUREN BOLGO L DO, ALI CH TALAASA YBJ BGA MASHIN HEN HENDE GAI BOLOHGUI GARAAD YUMU NIILED YBCHDAG UULZVAR ZONDO BN SH DE, MEDKU BOL GOOGLE AHAASA ASUU L DA YDAJ
2012-08-14
zochin:
ENE ENHBOLD nvd ni ergeldeed l nogoo ih bvteen baiguulalt shaw tawij ywaad baisan yaasan odoo tiim bol monch olon surguuli tsetserleg bosood bgaa daa huuramch dvrtei nohod olon bn shvv ene MAN d
2012-08-14
uu:
AH-iihan muu ajilval MAH-ii araas orj hog deer usreh n gartsaagui ted MAH yalzalsan har niigmiig emchilj ediin zasgiig eruuljuulj hun amaa soyljuulah yostoi!!
Urtbayar:
Speaker gedeg ug chinI yu gj bgaaa yumee Mongolooroo helj bOlddgui yum uu ene yumaa mongol hun zoriulsiiim bgaa. Bizdee
2012-08-13
ainn:
ainnn
2012-08-13
бат:
dandaa hulgaich nar bdag ymuudaa. tEGEED BAS HUJAAGIIN ERLIIZUUD MAN BOL HYTADIIN GAR HUL BOLSON NAM YM BNADOO. SY OBOGT BATBOLD MEY ENBOLD GEED HUJAA NAR BDAG YM BNA BAS DEER NI OTGONBAYR ZORIGT GEED MINII MEDEH HUJAA NAR DANDAA MAND BDAG YM BNA. ZA TEGEED ENE NEH UDESERHEG GEJ UURIIGUU DUBIILGUDUG HUREL SUH GEH JINHEN TOMOR TOLGOITOI NEG GAR BNA GAMSHIG YMAA
2012-08-13
Орчин цаг клуб:
“Орчин цаг” клуб нь эдийн засгийн хямралыг судалж, иргэддээ энэ талаар цогц ойлголт өгснөөр дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг ойлгоход төхөм болох, төр засаг, ААН, ТББ-ын цаашдын бодлого шийдвэртээ авч хэрэгжүүлэхэд нь туслах судалгааны материал, мэдээлэлэр ханган ажиллах зорилготой байгууллагдсан. Та манай клубын гишүүнчлэлд хамрагдснаар эдийн засгийн хямралын талаарх судалгааны материал авч, харилцан хоорондоо мэдээллээ солилцож, хамтран ажиллахыг урьж байна. Гишүүнчлэл 50 000 төгрөг Batu_ru@yahoo.com
2012-08-13
MAN aa gej:
MAN iinhan gej neg hetsuu humuus bh um daaa.. neeh hudlaa durem juram uls oron yarisan humuus... hiij baigaa umiig n harhaar ene ulsiin esreg ard tumnee horli gesen um shig l humuus bh um daa
2012-08-13