
Энэ удаагийн олимпийн наадмын эрэгтэй боксын төрөлд хэд хэдэн тэмцээний үр дүнгээс маргаан үүссэнээс болж оноо дүгнэлтийн талаар асуултууд урган гарч байна.
Өнгөрсөн жил BBC-ийн “Newsnight” хөтөлбөрөөр олимпийн боксын спортын дотоод ажилтантай ярилцахад Лондон 2012 Олимпийн наадмын медалийг худалдаж авч болно хэмээж байсан. Азербайджан Олон улсын боксын хороонд 9 сая ам.доллар өгсний хариуд хоёр алтан медаль авсан гэсэн мэдээ байна.
Олон улсын боксын хороо ямар нэг будлиан гарсан гэдгийг няцаасан юм. Медалийг худалдан авсан ямар нэг албан ёсны баталгаа ОУБХ-нд олдоогүй байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ