
Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэний цахим үнэмлэх хэвлэх ажлыг өнгөрсөн сарын 16-наас эхлээд байгаа. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Дундговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Завхан, Ховд, Увс, Дорнод гэсэн 10 аймгийн иргэдийн үнэмлэхийг хэвлэснээс Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр, Хэнтий, Өмнөговь, Завхан аймгийн иргэдийн иргэний цахим үнэмлэхийг хүргүүлжээ.
Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн иргэдийн иргэний цахим үнэмлэхийг хэвлэх ажил үргэлжилж байна. Иргэний үнэмлэх хэвлэх үйлдвэрийн албан хаагчид өдөрт дунджаар 20 мянга орчим иргэний үнэмлэх хэвлэж байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ