E.On-ын хагас жилийн орлого гурав нугарчээ

img

Германы хамгийн том электрон хэрэгслийн компани “E.On”-ын хагас жилийн орлого өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн байлаа. Эхний зургаан сарын байдлаар буюу зургадугаар сарын сүүлээр нийт орлого 3,13 тэрбум евро байсан бол өнгөрсөн жилийн тус үеийн орлого 948 сая евро байжээ. Энэ нь Герман улс цөмийн энергийн хэрэглээгээ багасгасан болон E.On компани Оросын “Газпром” компанитай шатахууны үнийг тохиролцож чадсантай холбоотой юм. “Газпром болон бусад компаниудтай хийсэн удаан хугацааны гэрээний дараа манай шатахууны бизнес гүйцэтгэх шатнаас дараагийн шатандаа орсон” хэмээн гүйцэтгэх захирал Йоханнес Тейссэн хэлсэн байна. E.On-ын орос дахь эзэмшил 39 хувиас илүү юм. Гэхдээ Европын эрчим хүчний хэрэгцээ бүхэлдээ буурч байгаа учир үнийг бууруулах тал дээр арга хэмжээ авах гэнэ. Компанийн хэлснээр Германд засгийн газрын агентлагуудтай хамтран ажиллаж, аж ахуйн бус генераторуудыг нөөц хүчин чадал болгон ашиглах аж. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

germand amidragch:
ashig orlogo ni nemegdlee gd tsahilgaaniihaa uniig buuruuldag bol shn l bna
2012-08-13