Зорилтот татвартай болно

img

Д.Ганхуяг, Р.Амаржаргал, Л.Болд нарын зургаан гишүүн Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьжээ. Төсөлд тусгаснаар дээрх хуульд “зорилтот татвар” гэдгийг шинээр томьёолж, энэ чиглэлээр улсын болон орон нутгийн төсөвт орсон орлогыг хуульд заасан зориулалтаар зарцуулах юм байна. Ингэснээр нэг төрлийн татварын орлогыг улс орны өмнө тулгамдсан хамгийн том асуудлыг шийдвэрлэхэд 100 хувь зарцуулдаг хөгжилтэй орнуудын зорилтот татварын харилцаагаар зохицуулдаг болох ажээ. Манай улсын нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүд орлогынхоо 40 хувийг татварт төлдөг. Гэтэл дэлхийн нүүрс олборлогч, экспортлогч орнуудад нүүрсний экспортын татвар 6,5-25 хувьтай байна. Иймээс Монгол Улсад нүүрсний экспортод долоон хувийн татвар ногдуулбал жилдээ улсын төсөвт 488 тэрбум төгрөг буюу 370 сая ам. доллар орно. Энэ орлого жил бүр нэмэгдэх бөгөөд Улаанбаатарын гэр хорооллын 184 мянган өрхийг инженерийн дэд бүтэцтэй болгоход шаардагдах 1,8 их наяад орчим төгрөгийг зорилтот татвараар бүрдүүлэх боломжтой гэж хууль санаачлагчид үзэж байна. Экспортын нүүрсэнд боловсруулалтын түвшингээс хамааруулан татвар тогтоосноор 3-4 жилийн дараа гэр хорооллыг дулаан, цэвэр болон бохир усны шугамд холбох хотын мэрийн хөтөлбөрийг  бүрэн хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэр бүрдэх ажээ. С.Аня

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

arduud:
Malchid hot ruu mal makhaa chuluutei oruuldag bolbol ene makhnii uniin usult, inflyatsi gedeg yum alga bolno.
2012-08-14
zochin:
BAASNUUD batalj ogohvv oorsdoo suuj bgaa yum chini uls oron bol tedend nomer 3 sh dee
2012-08-14
Ene Lu.Boldoos oligtoi zuil erdoo ch garahgui. Bayan Mongol ni haana baina?
2012-08-13
MUNKH:
ЗОРИЛТОТ ТАТВАР ГЭДЭГ БОЛ АН-ЫН ОЛИГАРХУУДЫН ЭХНИЙ ХУЛГАЙ ШҮҮ
2012-08-13
asdasdw:
Та сард 25000 төгрөгний худалдан хийж доороо хүн элсүүлээд, 2 сарын дотор хангалттай орлоготой байна уу? FM group-н бизнест таныг урьж байна. 99733584 fmmongolia[at]yahoo[dot]com
2012-08-13