
Испанийн Канарийн арлын нэг Ла Гомерад ойн түймэр гарч, өнгөрсөн шөнө ойролцоогоор 1000 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Баасан гаригаас хойш нийт 5000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Хүчтэй салхи, хатсан ургамлаас болж гал улам өргөжин замуудыг хаасан байна.
Испани улс ойрын 70 жилд болж байгаагүй хахир хуурай өвлөөс хойш ийнхүү ойн түймэрт ихээр өртөж байгаа юм. Канарын арлын температур сүүлийн үед 40 градуст хүрэх болсон байна.
Ла Гомера арал дээр түймэрт өртсөн газрын хэмжээ 300 акрт хүрсэн бөгөөд энд нь ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн байгалийн дурсгалт газар Гарахонай багтжээ. Албаныхан энэ газрыг сэргэхэд дор хаяж гучин жил шаардагдана гэж үзэж байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ