Дулааны шугам сүлжээний ажил 75 хувьтай байна

img

Нийслэл хотод нийтдээ 138 км дулааны шугам байдаг байна. Энэ жил дулааны шугам сүлжээний ажилд шугамын ажлыг 10 хэсэгт хуваан шахалт хийж засварлах ажил  эхэлээ. Өнөөдрийн байдлаар дулааны шугам сүлжээний ажил 75 хувьтай явагдаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан орон сууцнуудын хэрэглээний халуун усны шугамыг тодорхой дараалалтайгаар хэсэгчлэн хааж байгаа. Нийт 10 магистрал шугам засч шалгахаас 2 шугам үлдээд байгаа гэнэ. Энэ 2 шугамын ажил ирэх сарын 15 гэхэд дуусах юм байна.Дулааны шугам сүлжээний ажил ирэх сарын 1-н гэхэд дуусч, орон сууц, аж ахуй нэгжийн хэрэглэгчид хэрэглээний халуун усаа хэрэглэж эхлэнэ.Үүнээс гадна энэ сарын 18-28-ны өдрүүдэд Төмөр замын зүтгүүрийн депо, 31 дүгээр сургууль, Монгол шаазан орчмын хэрэглэгчид, Төв шуудан, Хөрөнгийн бирж, Засгийн газрын ордон, Төв номын сан, Гадаад хэргийн яам, Зориг сан, Боловсролын их сургууль, Ионсей эмнэлэг, Туушин ХХК-ийн зочид буудал, Төв бассейн, Чингис зочид буудал орчмын халуун усыг хязгаарлах төлөвлөгөөтэй байна. Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ