
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Сейед Аббас Арагчиг өчигдөр хүлээж авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх боломж, бололцоо их байгааг тэмдэглэж, уул уурхай, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.
Мөн хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хоорондын харилцаа холбоог идэвхжүүлж, улмаар бизнес-уулзалт зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ