Техасын их сургуулийн ойролцоо хоёр хүн буудуулжээ

img

АНУ-ын Техасын “A&M” их сургуулийн кампуст өчигдөр орой буутай этгээд гал нээн хүмүүсийг хохироосон байна. Зэвсэгт этгээд 35 настай, хэн гэдгийг нь тодруулж амжаагүй байна. Хоёр хүн амиа алдаж, таван хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Зэвсэгт этгээдийг баривчилахаас өмнө буудуулж амиа алджээ. Тэрээр уг их сургуулийн оюутан байсан эсэх нь тодорхойгүй. Нэг цагдаа, нэгэн ахимаг насны энгийн иргэн амиа алджээ. Техасын захирагч Рик Перри Техас A&M Их сургуульд сурч байсан ба өөрийн твиттер хуудаснаа “A&M-ийн ойролцоох буудалцаанд өртсөн хүмүүсийн төлөө залбирч байна. Биднийг аюулаас хамгаалах гэж өдөр тутам амиа золиослодог цагдаа нартаа үргэлж талархдаг шүү” гэсэн байлаа. Эрх баригчид гал нээсэн шалтгааныг тодруулаагүй байна. Намрын семестер эхлээгүй байсан учир азаар ихэнх оюутнууд сургуулийн байранд байгаагүй аж. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ