Фукушимад гаж эрвээхэй олджээ

img

Японы Рюкю их сургуулийн судлаачид байгаль орчны өөрчлөлтийг судлахаар япон дахь 10 өөр газраас 144 нас бие гүйцсэн эрвээхэй цуглуулсан байна. Тэгтэл Фукушимагийн станцын ойролцоох орчмын эрвээхэйнүүд маш ноцтой мутацид орсон нь ажиглагджээ. 2011 оны гуравдугаар сард болсон атомын цахилгаан станцын ослоос үүдэн эрвээхэйнүүд мутацид орсон нь тодорхой юм. Мутаци болон радио идэвхит бодисын холбоо хамаарлыг лабораторит хийсэн судалгаагаар баталсан байна. Осол гарах үед эрвээхэйнүүд авгалдайндаа өвөлжиж байжээ. Эрвээхэйний хөл уртасч, тэмтрүүл болон далавчний хэлбэрт өөрчлөлт гарсан байлаа. Тэмтрүүл нь эрвээхэйнд эргэн тойрноо танин мэдэж, хосоо олоход ач холбогдолтой байдаг юм. Эрвээхэйн үүр цацраг идэвхит туяатай ойрхон байх тусмаа нүд нь томорч, далавч нь жижгэрсэн байв. Энэхүү судалгаанаас хойш дахин зургаан сарын дараа судлахад мутацийн түвшин хоёр дахин нэмэгдсэн байлаа. Энэ нь нэг бол хооллож буй хүнс нь хордсон, эсвэл эцэг эхийн генетикийн материалд мутаци орсонтой холбоотой юм. Энэхүү судалгааны дүнгээс хийж болох дүгнэлт бол хүмүүсийг амьдарч буй орчинд ямар их радио идэвхит хорт бодис байгааг, мөн тэр нь хичнээн удаан хугацаанд идэвхитэй хэвээр байгааг харж болох юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

humuus n ch gesen huuhed gargaval gaj yum gargah baih daa
2012-08-15
В. Ганзориг:
Иймэрхvv сонирхолтой мэдээ оруулж бай л даа. Хачин т1 мэдээ ч юм шиг эмс охидын хов жив ч юм шиг оруулчаад шинэ мэдээ шиг дахин дахин тавиад бдийн.
2012-08-14
erty:
Та сард 25000 төгрөгний худалдан хийж доороо хүн элсүүлээд, 2 сарын дотор байнгын хангалттай орлоготой байна уу? FM group-н бизнест таныг урьж байна. 99733584 fmmongolia[at]yahoo[dot]com
2012-08-14