“Гранд”-аа мартсан продюссер дахин хамтлаг байгуулна

img

“Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч, “Гранд” хамтлагийн продюссер Д.Баттөр нэлээд олон дуу зохиож урлагийн ертөнцөд танигдсан нэгэн. тогоод нэлээдгүй удсан. Хөдөөгийн авьяаслаг залууг малын хотноос нь салган, нэртэй дуучин болгосон энэ эрхэм хамтлагийнхаа уран бүтээлд харамгүй мөнгө зарцуулж байсан гэдэг. Гэвч хайр даагаагүй “жаалууд” нь хамраа сөхөж одоход “Дахин хамтлаг байгуулахгүй” гэж өөртөө амлаж үлдсэн түүхтэй. Гэвч тэрбээр уран бүтээлүүдээ олонд хүргэж, рок попын ертөнцөд өөрийн орон зайг хадгалж үлдэхийн тулд дахин хамтлагтай болохоор шийдсэн аж. Түүний шинэ хамтлаг нь 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд уран бүтээлийг нь хэдийнэ зэхэж амжжээ. Тэгэхээр реалити шоунаас төрсөн найман охидыг хамтлаг болгосон гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэгийг “Хамгийн олон гишүүнтэй продюссер” гэлцэж байсан бол, өдгөө Д.Баттөр 20 гишүүнтэй хамтлагаараа “бут” цохих нь ээ. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Монгол залуучууд шууд од болохыг хүсдэг болохоор ачаалал даадаггүй.Юу ч хийж бүтээлгүй л од болж томрохыг хүсдэг.Тэнэг залуучууд хайр даах болов уу даа.Баттөр захиралын нууц авъяас нь зүгээр суулгахгүй нь дээ.
2012-08-14