Н.Алтанхуяг: Сайд болно гэдэг тоглоом биш, албан тушаал гэхээс ажил хийх гэж ирж байгаа

img

Ерөнхий сайд Н.Алтанхуягаас Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар  дараахь асуултад хариулт авлаа.

-Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг  УИХ-ын даргад сая өргөн барилаа. Засгийн бүтэц ямар байхаар төсөлд тусгагдсан бэ? - УИХ-ын даргад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барьлаа. Бүтцийн тухай хууль гэдэг нь хэдэн яам, сайдтай  ажиллах вэ гэсэн хууль. Бүрэлдэхүүний тухай хууль нь  юу,  юуны сайд вэ гэдгийг л тодорхойлж байгаа юм. Энэхүү хууль батлагдсаны дараа сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж эцэст нь УИХ-аар оруулж батлуулдаг. Ингэснээр Засгийн газар бүрдэх учиртай.  Одоогийн засгийн бүтэц 19 сайдтай ажиллахаар төслийг өргөн барьлаа. Яамдын тоогоор авч үзвэл хуучин 11  яам байсан бол өдгөө 16 яамтай болж ажиллана. -Яамдын бүтцэд өөрчлөлт оруулах болсон үндэслэл нь юу байв? -Яамны тоо нэмэх болсон үндэслэл нь нэгдүгээрт, өнгөрөгч дөрвөн жилд  улс орны хөгжлийг тодорхойлдог гол байгууллага бол Үндэсний шинэтгэлийн хороо гэж бий. Энэхүү  агентлаг нь яамдуудтайгаа харьцаж, бодлого зангидах хэмжээнд хүрч улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж хараахан чадахгүй байна. Өмнөх засгийн үед ч  уг агентлагийн эрхийг нэмэгдүүлье гэж ярьдаг байлаа.  Тэгэхээр Үндэсний шинэтгэлийн хороо гэдэг байгууллагыг  яам болгосноор бусад яамтайгаа холбоотой ажиллана гэж үзэн Эдийн засгийн хөгжлийн яам болгож байгаа юм. Түүнчлэн Засгийн газрын бүтцийг боловсруулахдаа ямар зарчмыг баримталсан гэхээр тухайн салбарыг хариуцаж буй сайд  үр  дүнтэй ажил хийх ёстой.  Одоо байгаа  яамдыг харахаар дөрвөн яам хэд хэдэн томоохон салбарыг хамарсан байгаа юм. Энэ нь аль нэг сайдаас хариуцлага нэхэхэд төвөгтэй.  Тухайлбал, Эрдэс баялаг,  эрчим хүчний яам гэхэд л хоёр том салбарын ажил тэр чигээрээ  нэг яаманд байх жишээтэй.  Тэгэхээр томоохон  салбар давхардсан яамдыг  салгаж үүрэг хариуцлагыг нь тодорхой болгох үүднээс  яамдын тоог нэмсэн. Эрдэс баялгийг эрчим хүчнээс тусад нь  ажиллуулахаар бодлого нь тодорхой болно. Түүний төлөө хариуцлага хүлээх хүн ч духандаа тэмдэгтэй болно гэсэн үг. Тэгэхгүй бол 2-3 салбарын дунд нэг сайдтай  болохоор аль  ч салбар нь хөгжсөн зүйлгүй хоцордог. Жишээ нь ТЭЦ-5 баригдсан уу гэхэд л баригдаагүй, уул уурхайн салбарт ахиц гарсан уу гэхээр гараагүй гэх мэтээр аль ч салбарт хариуцлага хүлээхгүй байдал бий болж харицлага хүлээхгүй болж байгаа учраас хариуцлагыг чангатгаж байгаа юм. -Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг хоёр яам болгосон нь? Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам. Энэ салбарыг нь бодлоготой нь уялдуулж хоёр салгахаар төлөвлөсөн. Наад зах нь Монгол Улсын хэмжээний замыг ярихаа больё. Та нар зөвхөн Улаанбаатарын замыг мэднэ. Зам тээвэр, барилга хот байгуулалт гэдэг хоёр том салбарыг нэгтгэснээр хоёуланг нь унагаасан.  Улаанбаатар хотын төлөвлөлт ч байхгүй болсон шүү дээ. Шинэ Засгийн газар ямар бодлого барьж байна вэ гэхээр  орон нутгаас олноороо шилжин Улаанбаатарт ирж буй иргэдийг сааруулах арга бол аймгийн төвүүдийг хот шиг хот болгож өгье. Ерөөсөө л энэ. Аймаг бүрийн төвийг хот болгохын тулд хот  төлөвлөлт хийнэ.  Сүхбаатар аймгийн дарга  Батсуурь гэдэг  хүн хот төлөвлөлтийг хэчнээн зөв хийв. Түүнтэй адилхан аймгуудыг хот шиг хөгжүүлбэл орон нутгийн иргэд заавал нийслэл рүү нүүх шаардлага гарахгүй. Тиймээс Барилга хот байгуулалтын яам  нөгөө салбараасаа тусдаа ажлаа нэр төртэй хийх хэрэгтэй. Энэхүү салбарыг хариуцсан хүн дөрвөн жилийн дараа бүх аймгийн төвийг хот шиг хот болгосон. Хот төлөвлөлт жигдэрсэн. Барилга байгууллага стандартын дагуу баригдсан байх учиртай. Замын асуудлыг ярья. Улаанбаатар энэ зун замын  асуудлаар  шалгалтад тэг дүн авсан шүү дээ. Бороо орохоор бүх засмал зам эвдэрдэг, ус зайлуулах шугамгүй, энхэл донхол үүсдэг. Тиймээс зам барилга хоёрыг нийлүүлж хариуцсан нэртэй явах биш салгаж  хариуцлагыг дээшлүүлье гэдэг утгаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг  тусдаа ажлаа хийж ямар  ахиц дэвшил гарав гэдгийг харуулна. -Соёл урлаг, спортын яамыг яагаад шинээр байгуулах болсон юм бэ? -Соёл боловсрол, шинжлэх ухааны яамны хувьд монголчууд сая олимпоос харахад нийт авсан медалийнхаа тоог хүн амдаа харьцуулахад Монгол Улс дэлхийд долдугаарт эрэмлэгдэж байна. Цөөхүүл ч гэсэн тэнгэрлэг монголчууд. Дэлхийн тавцанд спортоороо өрсөлдөхдөө бодлогын хэмжээнд асуудлаа гаргаж тавья гэж төлөвлөсөн. Өнгөрсөн  олимпоос алт авч байсан бол энэ жил таван медаль авлаа. Цаашид  энэхүү амжилтаа ахиулах үүднээс  спортын  асуудлыг тусад нь авч үзэх агентлагийн бодлогыг яамны хэмжээнд зангидах цаг болсон.  Мөн монголчуудын бахархаж явах, үр хүүхэддээ үлдээх зүйл монголоо гэсэн сэтгэл, ахуй заншил, уламжлал юм. Монголын соёл урлаг, аялал жуучлалыг хөгжүүлэх үүднээс  тусад нь салгаж байна. Боловсролын салбарт  томоохон өөрчлөлтийг хийхийн тулд энэ салбар биеэ даасан бодлого явуулах хэрэгтэй. Соёлыг боловсролын нэг хавсарга болгож болохгүй. -Хөдөлмөрийн яамны хувьд? -Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн дийлэнх нь  монголчуудыг ажилтай, орлоготой болгоход гол анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулах шаардлагатай гэж үзсэн.  Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийг Хөдөлмөрийн яамд харьяалуулж хүнээ  ажилтай мэргэжилтэй болгох. Түүнчлэн  жижиг дунд үйлдвэрийн асуудлыг  үйлдвэр  гэж харахаасаа ажилгүй хүмүүсийг ажилтай, орлоготой болгох үүднээс хөдөлмөрийн яамд хариуцуулж байгаа юм. Ийм зүйлийг нэгтгэнэ. Нөгөө талдаа гэр бүлийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг Хүн амын хөгжил, нийгмийн  хамгааллын яам хариуцна. -Агентлагийн тоо цөөрөх үү? -Хэвлэл мэдээллээр  20-30 сайдтай болох гэж байгаа тухай буруу сурталчилгаа явж байгаа. Тийм зүйл огт байхгүй. Бид хийх гэж буй ажлаа хариуцлагатай хийхийн тулд юуг яаж өөрчлөх вэ гэдгийг төлөвлөж байгаа юм.  Одоогийн  43 агентлагаас 30 орчим агентлаг үлдэнэ. Өөрөөр хэлбэр соёл урлагаа хариуцсан хороо нь яам руу харьяалагдана гэх мэтчилэн агентлагуудын тоо цөөрнө. Яамнаас гадна  агентлаг гэж тусдаа биеэ даасан эрх мэдэлтэй мөнгө төгрөгтэй том байшинтэй газрыг яам руу нь харьяалуулж нэг бодлогоор зангидна.  Тэгээд иргэдэд үйлчилдэг  үйлчилгээг нь дөт болгох чиглэлээр  ажиллана гэсэн үг. Энэхүү ажлыг хийхэд ямар бүтцийг бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулна. -Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэр судлаж боловсруулсан бэ? -Төсөлд судалгаа хийсэн. Олон улсын жишгүүд болон  Монгол Улстай ойролцоо 2-5  оронд ямар байсан талаар судалгаа хийсэн. Манай өмнөх  Засгийн газруудын түүвэр судалгааг ч хийлээ. Тоо хөөцөлдөхгүй  үр дүнтэй ажлыг л эрхэмлэж ажиллана. -УИХ-ын гишүүнийг давхар Засгийн газарт томилж ажиллуулахгүй байх талаар анхаарч ажиллах тухай Ерөнхийлөгч уулзалтын үеэр хэлж  байсан. Энэ талаар? - Одоохондоо энэхүү асуудлыг ярихгүй.  Учир нь яам, агентлагийнхаа бүрэлдэхүүнийг тодорхой болгоно. Дараа нь хэнийг, хаана томилох тухай  асуудлыг бүтэц бүрэлдэхүүний хууль баталсны дараа  тодорхой болно. - УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Засгийн газарт орж ажиллах уу? -Болно. Өнгөрөгч парламентад УИХ-ын гишүүд Засгийн газарт орж ажилласан шүү дээ.  Ер нь нэг зүйлийг анхаарах ёстой. Манайхан сурталчилгаа явахаар айгаад буруу зүйл ярьдаг. Сайд болно гэдэг тоглоом биш. Албан тушаал авна гэхээсээ ажил хийх гэж ирж байгаа. Хамгийн наад зах нь  сайд нар  12 цаг ажиллана. Ээлжийн амралт байхгүй. Монгол Улсын сайд жилд гадаад руу 2-оос дээш явахгүй. Ажил явуулахын тулд ярьж байна. Н.Түвшин  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ene hubiin mashintai ers, ems Ulaanbaatar orchinii baigal ih suitgej baina. Tuhaibal, Bogd uuliin ar obroor bilchij bui mashin herees heterlee. Uuliin bel, jalgaar duuren mashin. Gazar saigui holihoj olon sam gargaj gazriin hurs suitgej baina. Ted yu hiij yabna be? Uchir medeh jolooch nariin yarj buigaar "AABD GARCH YABAA YUM" gene. Uuroor helbel sabsag jolooch ers balai em suulgaj abaad heer hudoo banzaldaj jonhuurahiig ingej nerledegaj. Getel odoo mashintai shalig ems "EEJID GARDAG" bolson bna. Odoo ems zabhai ers suulgaj abaad heer hodoo yanhandah boljee. Es zuin dood tsegt orson, hamgiin buzartai in olnii nuden deer gegeen tsagaan udor heer mashin hemeeh tumor absan dotor yanhandaj, bas boloogui baigal suitgej bui "AAB, EEJ"-d garagsadiig juramlah tsag boljee.
2012-08-15
Tsomhotgogdson turiin alban haagch ajild avna. Ajliin bairni shaardlaga; Avilga avah bolomjgui. Hagas sain udur ajillana. Hund surtal gargah bolomjgui.
2012-08-14
Zagiin xurd uzej bxad nögöö Ubsad möngöör sanal xudaldan abdag Choijilsuren gedeg xun bas xeeb neg suuj baix jum, ene xuniig tatan buulgaj boldoggui jum baix daa, möngöör garsan xun gej bodoxoor ööriin erxgui durgui xurex jum iim xumuus ex oronii tölöö ju xiix be dee gej bodloo.
2012-08-14
oo ondroos ondor amjilt ajilaa sain hiigeerei
2012-08-14
dawka:
Amjilt husie Altan huyagiig demjij bna ih zuil hiine gdgt itgel huleelgesn shvv
2012-08-14
a:
ALTAN DUNDAJ - ALTANHUYAG ...
2012-08-14
bi:
Xed ch yavsan cham muud yamar xamaatai.
2012-08-14
enhtuvshin:
altanhuyag darga bol uuhun bumbuulei munhag segseehei
2012-08-14
a:
ALTAN DUNDAJ - ALTANHUYAG ...
төөгий:
Манай өмнөх Засгийн газруудын Тоо үр дүнтэй ажлыг л эрхэмлэж ажиллаарай
2012-08-14
ло:
ажиллаж л таараа шүү дээ
2012-08-14
албан тушаал гэхээс ажил хийх гэж ирж байгаа нь үнэн
2012-08-14
itgel:
ajild ni amiilt husie demjij bgaa shuu
2012-08-14
Saruultugs:
hunii hubid shudarga zuv bodoltoi hun gej boddog uls orondoo ikh zuil hiih baih aaa demjij bgaa shuuu
2012-08-14
anu:
itgel buu aldaarai
2012-08-14
irgen:
zuv shudarga hun gej boddog Altanhuygiig
2012-08-14
Zoloo:
unen sh dee
2012-08-14
Оюунаа:
Яаж ажиллахыг чинь ард түмэн харж байгаа. Хүн бүрийн ажиллах нөхцөл бизнесийн таатай орчинг бүрдүүлвэл хэн улс төр, төрийн алба руу зүтгэх вэ дэ. Харж л байя цаг хугацаа харуулна аа.
2012-08-14
?:
Niigmiin daatgal ali yamand haryalagddag ym be?
2012-08-14
MAH:
MAH-iin hahuuliar gargasan yamd gazriin darga nariig bugdiig n hahuuliin eruugiin heregt tataj shorond horih yostoi yamd gazriin darga nar n nyagtlantaigaagaa huivaldaad baiguullagiinhaa tosvoos olon sayiig hulgaildag zagvar buh tusviin baiguullagt togtsoniig hun bur medej baina!
2012-08-14
Ene Altanhuyag bol hezeenii:
Dandaa hudal yarij, huivaldaj, hor nairuulj irsen hun shuu dee. Altanhuyag ard tumnii erh ashgiig bodno gevel yostoi nar baruunaas garna. Jinhene uls torchiin buh muu muuhaig oortoo shingeesen hun.
2012-08-14
delger:
ta uuruu gadaadad jild heden udaa yabah ve
2012-08-14
bi:
Xed ch yavsan cham muud yamar xamaatai.
Yamdin toog nemeg ni buruu
2012-08-14
Хамгийн наад зах нь сайд нар 12 цаг ажиллана. Ээлжийн амралт байхгүй. Монгол Улсын сайд жилд гадаад руу 2-оос дээш явахгүй. Ажил явуулахын тулд ярьж байна. Unen beez???
2012-08-14