С.Баярцогт: “Danida” олон улсын хөгжлийн агентлагтай хэлэлцээр хийхээр боллоо

img

Засгийн газрын хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдааны дараа Сангийн сайд С.Баярцогтоос зарим зүйлийг тодрууллаа.

- Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Сангийн яамтай холбоотой гурван зээлийн хэлэлцээр орсон байсан. Эдгээрийн шийдвэрийн талаар танилцуулаач? - Эхний зээл нь Азийн хөгжлийн банкинд тавиж байгаа Орос, Хятадыг холбосон 728 метр урт авто замын асуудал байсан. Энэ замын гурван санхүүгийн эх үүсвэрээс бүрдэж байгаа. Санхүүжилтийн тодорхой хэсэг нь мэдээж манай улсын Засгийн газраас хийгдэнэ. Мөн хоёр хэсэг зам БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж байгаа. Гурван хэсэг зам нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, арилжааны зээл гэсэн гурван төрлөөр санхүүжинэ. Одоогоор 103 км замын нэг хэсэг нь явагдаж байна. Өнөөдрийн ерөнхий хэлэлцээрээр үлдсэн хэсгийг Азийн хөгжлийн банкинд тавъя  гэж шийдлээ. Ер нь энэ 728 км замыг зургаан хэсэгт хуваан санхүүжүүлж байгаа гэдгийг хэлье.

- Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх компанид хөнгөлттэй зээл олгох асуудал юу болсон бэ? - “Danida”-гийн 20 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг дамжуулан зээлдүүлэх асуудлыг Засгийн газрын төвшинд хэлэлцлээ. Энэ зээл 0 хувийн хүүтэй гэдгээрээ бусад зээлүүдээс ялгаатай.

- Сүүлийн асуудлын хувьд? - Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг Белгийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх асуудлыг шийдлээ. Манай Зүүн бүсийн оншилгоо, эмчилгээний төвийг Белгийн хөнгөлөлттэй зээлээр 100 хувь санхүүжүүлсэн. Одоо Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг тус улсын 60 хувийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлье гэсэн асуудлыг Засгийн газрын төвшинд ярилцлаа. Эндээс нэгийг нь УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр, нөгөөг нь Белгийн Засгийн газарт захиа явуулахаар болсон. Үлдсэн нэгийг нь “Danida” олон улсын хөгжлийн агентлагтай хэлэлцээр хийн шийдвэрлэхээр боллоо.

С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Anonymous:
Suuliin momentiig ashilaz bas ideh yumaa yaravchlan hiiz bn uu yamar idez uuz hanadgui hun ve chi nogoo idezuusam humuust zoriulaad bs ooriin shoron yasan ve sanalaaraa ooroo ochbol zugeer dee chamd zovloe
2012-01-19
ene novsh uheegui iumuu
2011-10-26