З.Баянсэлэнгэ нарыг шүүх хурал хойшиллоо
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 11.30 цагт Чингэлтэй дүүрэгт товлогдсон боловч шүүх бүрэлдэхүүн хурлыг энэ сарын 29-ны өдрийг хүртэл хойшлууллаа. Тэдэнд Эрүүгийн хуулийн 230.1-т зааснаар буюу Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад эсэргүүцсэн буюу хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр буруутгаж ял төлөвлөжээ.
Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчлах үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан гэх үндэслэлээр хариуцлагад татжээ.





Н.Түвшин
Гэрэл зураг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ