Египетийн армийн өөрчлөлтөнд АНУ цочирдоогүй

img

Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Мурси цэргийн хоёр томоохон удирдлагыг албан тушаалаас нь буулгасан билээ. Ерөнхийлөгч Мурси болон цэргийнхний хооронд хэдэн долоо хоног зөрчилтэй байсны эцэст ийм шийдвэр гарсан юм. Энэ шийдвэр ажиглагчдыг цочирдуулсан бол АНУ нэг их гайхаагүй гэдгийг BBC-гийн сурвалжлагч мэдээлсэн байна. АНУ Египетийн армид 1 тэрбум ам.долларын тусламж үзүүлсний хариуд иймэрхүү зүйлсийн талаар анхааруулга авах, зөвлөгөөн хийх зэрэг давуу талтай байх нь тодорхой гэнэ. Шинээр томилогдсон Армийн хүчний дарга, Батлан хамгаалах сайд Абдул Фатта нь АНУ-д бэлтгэгдсэн бөгөөд Пентагонд танигдсан нэгэн юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ