Агентлагийн тоог цөөлнө

img

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын дараа тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  АН-ын бүлгийн  хуралдаанаар  өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Тодруулбал, шинэ Засгийн газар 16 яам, 19 сайдтай, Засгийн газрын хэрэгжүүлэгч хийгээд тохируулагч 43 агентлагийг 28 болгож цөөлөх  болсон  аж. Дээрх агентлагт нийт 3300 хүн ажилладаг, гэхдээ цөөлсөн тохиолдолд эдгээр албан хаагчдын тоог бууруулах шаардлага байгаа юу гэдгийг эргэж харна гэнэ

Түүнчлэн яамдын тоог нэмснээр иргэдэд төрийн үйлчилгээг аль болох чирэгдэл багатай хүргэх,  хүнд суртал, авлига хээл хахуульгүй тунгалаг төрийг бий болгох чиг үүргийг шинээр эмхлэгдэх Засгийн газар барьж ажиллана гэв.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ