
Тайландад хүйс солиулах мэс ажилбар хийлгэн, жинхэнэ эмэгтэй хүн болоод ирсэн Ганбууш баахан бухимдалтай явна. Ганболд нэрээ Ганцацрал болгон өөрчлөх гэж бичиг баримтын асуудалтай хэд хоног зууралдсан түүнд хүнд суртал гээч ёстой жинхэнэ утгаараа тулгарсан юм байх.
Иргэний бүртгэл мэдээллийн төвийн ажилтнууд түүнийг хүйсээ солиулсан гэхэд итгэхгүй байсан учраас тэр нууц бүхнээ ичтэл нь харуулж орхисон гэнэ. Үүгээр ч зогсохгүй, дараагийн байгууллага дээр нь очоод дараалал хүлээж зогсохдоо харуулын залуутай амаа хаттал маргалдсан гэх Ганцацрал цаашид хүнд сурталтай тэмцэнэ гэлээ. “Нэг цонхны үйлчилгээ гэсэн мөртлөө хийж байгаа ажлаа мэддэггүй хүн олон байдаг юм билээ.
Ийм ч бичиг, тийм ч тамга гэж ийш тийш нь гүйлгэсээр байгаад би бүр сөхөрч унах шахсан. Зарим нь бүр намайг жинхэнэ эмэгтэй хүн болж уу, үгүй юу гэдгийг биеэрээ шалгах гээд байгаа нь ч илэрхий мэдэгдсэн. Гэхдээ ямар итгэхгүй байна гээд хүн бүрт нууцаа дэлгээд явалтай биш” гэж зовлон тоочсон тэрбээр тун удахгүй хамар, хөх хийлгэхээр хүлээж байгаа юм.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ