Ерөнхийлөгчийг Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад урив

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Саид Аббас Арагхчиг хүлээн авч уулзлаа. Тэрээр Иран Улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмаденижадаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний 16-р дээд хэмжээний уулзалтад оролцох урилгыг гардуулан өглөө. “Ерөнхийлөгч М.Ахмадинежад эрхэм Ерөнхийлөгч тантай Бээжин хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны дэээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, хоёр орны харилцаа болон бус нутгийн асуудлаар санал солилцож ярилцах завшаан олдсоноо дурсаж байсан. Та энэ удаад Иран Улсад айлчлах нь хоёр орны харилцаанд түүхэн чухал үйл үйл явдал болно гэж бид итгэж байна” гэж ноён Саид Аббас Арагхчи хэллээ. Энэ уулзалтын үеэр хоёр орны харилцааны зарим асуудлуудаар санал солилцсон. Ялангуяа түүх соёлын чиглэлээр хамтарсан судалгаа хийх талаар санал нэгдэв.  Иранд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох, Ил хаант улсын үед бичигдсэн сурвалжуудын гар бичмэл,  үндсэн эхүүд, соёлын дурсгал  олноор хадгалагдаж байдаг ажээ. Мөн Ил хаант улсын үед баригдсан хэдэн арван сүм, хийд, барилга, ордон, монгол нэртэй уул, гол мөрөн цөөнгүй бий. Иймд хоёр орны судлаачид , түүхчид Монголын эзэнт гүрний түүхийн судалгааг шинэ шатанд гаргах ажлуудыг эхлүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдлээ.  Түүнчлэн перс , араб хэл мэддэг түүхчдийг бэлдэх талаар санал солилцлоо. Эвсэлд үл нэгдэх орнуудын хөдөлгөөн нь бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг бататгахад чухал хувь нэмэр бүхий байгууллага бөгөөд Дээд хэмжээний уулзалтаас олон улсын харилцааны гол чухал асуудлуудад дүгнэлт хийж баримт бичгүүдийг гаргадаг юм. ЭҮНХ-ий Сайд нарын 2012 оны уулзалтаар манай улсын цөмийн зэвсэггүй статус, бичигтэн болох НҮБ-ын 10 жил, нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүрэг, хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын  олон улсын судалгааны төв, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаа зэрэг НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд манай улс авч явдаг нийт 6 асуудлаар холбогдох заалтуудыг тусган батлуулжээ. Монгол Улс 1991 онд ЭҮНХ-д гишүүнээр элсч дээд хэмжээний уулзалтад тогтмол оролцсоор ирсэн. 2003 оноос хойш Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд оролцож байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hun haraahaas uur yum meddeggui mal mini, cham shig undgun tolgoitoi, hundii zurhtei baisnaas yadaj huzuugui baisan ni deer za. uls orniihoo turiin terguuniig haraaj zuhdeg garuud hezee ch uudluhgui za.
2012-08-14
Mash sain baina Eronhiilogchoo. Mongol iimerhuu baiguullagad oroh heregtei
2012-08-14
UH MUU HUZUUGUI PIZDA
2012-08-14
hun haraahaas uur yum meddeggui mal mini, cham shig undgun tolgoitoi, hundii zurhtei baisnaas yadaj huzuugui baisan ni deer za. uls orniihoo turiin terguuniig haraaj zuhdeg garuud hezee ch uudluhgui za.
Орчин цаг клуб:
“Орчин цаг” клуб нь эдийн засгийн хямралыг судалж, иргэддээ энэ талаар цогц ойлголт өгснөөр дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг ойлгоход төхөм болох, төр засаг, ААН, ТББ-ын цаашдын бодлого шийдвэртээ авч хэрэгжүүлэхэд нь туслах судалгааны материал, мэдээлэлэр ханган ажиллах зорилготой байгууллагдсан. Та манай клубын гишүүнчлэлд хамрагдснаар эдийн засгийн хямралын талаарх судалгааны материал авч, харилцан хоорондоо мэдээллээ солилцож, хамтран ажиллахыг урьж байна. Гишүүнчлэл 50 000 төгрөг Batu_ru@yahoo.com
2012-08-14