ТЕГ-аас Ц.Шинэбаярын хэрэгт тайлбар хийлээ
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярыг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл анги буюу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас харъяалал тогтоож ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шалгуулахаар ирүүлсэн аж. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “салаавч” гаргасны төлөө шалгаж байна гэх мэдээлэл ташаа болохыг ТЕГ-аас мэдэгдлээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ