Тасалбар борлуулах цэг уртасгасан цагаар ажиллаж байна

img

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор урд хөршийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Үүнийг дагаад галт тэрэгний тасалбар тойрсон асуудлууд яригдаж эхэлдэг. Тасалбар дамлах явдал ч цөөнгүй гардаг. Тиймээс энэ талаар Улаанбаатар төмөр замын кассын эрхлэгч С.Өлзийгөөс тодрууллаа. -Сүүлийн үед Замын-Үүд руу явах зорчигчдын урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор тасалбар олдохгүй байгаа талаар иргэд ярьж байна?  -Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд зорчих урсгал 7, 8 сард нэмэгддэг. Энэ үеэр хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэллийг бэлдэх гэсэн эцэг эхчүүд болон ганзагын наймаачид урд хөршийг зорих нь ихэсдэг. Тиймээс манайхаас долоо хоногийн мягмар, лхагва, бямба гаригуудад нэмэгдэл 44 дугаар галт тэргийг аялуулж эхэлсэн. Нэмэгдэл гал тэргийг  зорчигчийн урсгал цөөртөл тодорхой хугацаанд аялуулах юм. Нэмэлт галт тэрэг аялснаар Улаанбаатараас Замын-Үүдийн чиглэлд өдөрт хоёр галт тэрэг явж байна гэсэн үг. -Тасалбар ховор байгаа нь үнэн үү? -Ийм асуудал яригдаж байна. Ховор байгаа зүйл алга. Ганцхан нэмэлт галт тэрэгний тасалбар л олдохгүй байгаа юм. Түүнээс биш өнөөдрийн байдлаар тасалбарыг хэвийн худалдаалж байна. 76 дугаар галт тэрэгний тасалбарыг хоёр сарын өмнөөс урьдчилан борлуулж эхэлдэг. Купэ, хагас унтлагын галт тэрэгний тасалбар наймдугаар сарын 15-ныг хүртэл дууссан. -Улаанбаатар Төмөр замын газар ямар ажил зохион байгуулж байна вэ? -Улаанбаатар Төмөр замын цагдаагийн хэлтэстэй хамтраад чөлөөтэй байгаа хүмүүсээ дайчлан гаргаад суудлын галт тэргэнд зорчигчийг галт тэргэнд суух үеийн ажилагаанд хяналт  тавьж фасадик шалгаж байгаа. Энэхүү шалгалтаар нэр регистр зөрсөн зорчигчийг галт тэргэнд оруулахгүй тухайн зөрчил илэрсэн тасалбарыг буцаалт хийхгүй гэх мэтчлэн ажлуудыг зохион байгуулж байна. -Ачаалалтай байгаа үеэр танайхаас уртасгасан цагаар ажиллаж байгаа юу? -Таван сараас эхлэн зорчих урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор дотоод зохион байгуулалтдаа өөрчлөлт хийсэн. Өглөө 06.00 цагаас орой 21.00 цаг хүртэл тасалбар борлуулах цэг уртасгасан цагаар ажиллаж байна. -Замын-Үүдээс Улаанбаатар руу зорчих тасалбар олдохгүй. Иргэд Замын-Үүдэд гацах тохиолдол гарч байх шиг байна? -Суудлын 76 дугаар тэрэг өдөр бүр явдаг. Мөн хямд үнэтэй учраас зорчигчид үйлчлүүлэх сонирхолтой байдаг. Тасалбар борлуулах цэгийн хувьд ганцхан төв тасалбар түгээх цэг дээр дуугарлаад байдаг. -Тасалбарын үнэд өөрчлөлт орсон уу? -Нэмэлт 76 дугаар  галт тэргийн хувьд 32300, нийтийн вагон 9600, хагас унтлагын 16300, купэ 27300 төгрөгийн  үнэтэй байна. -Тасалбар ховор байгааг далимдуулан дамлах явдал цөөнгүй гардаг? -Одоогоор манайд тийм мэдээлэл ирээгүй байна. Э.Сувд    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
bi neg ymiig gaihaad baih ym tanaa stagdaa nar shih naad kacc stagshin en guraw maap
2012-08-14
zorchigch:
shagchidtaigaa niildeg bj yaghelg chaddag bna bilet bhgui gecheed tanidag huneer yariulahaar hed hed bj bdag arai chdee
2012-08-14
mongol:
МӨНГӨНД ДУРГҮЙ ХҮМҮҮС ТӨМӨР ЗАМЫН ДАРГА НАР ЮМ.ЗАХ ЗЭЭЛ НЬ БАЙНА,ХҮМҮҮС ӨДӨР ШӨНӨГҮЙ ОЧЕРЛОЖ БАЙНА,ХЭДЭН ВАГОН НЭМЭЭД Л БОЛОО ШҮҮ ДЭЭ.ХЭДЭН ГОЛ ҮЕ БАЙДАГ...
2012-08-14
He:
Зарах билетгүй байж уртсгасан цагаар ажиллана гэж юу яриад байгаа юм бэ. Бас тэгээд илүү цагын мөнгө авч зардал нэмээд түүнийгээ билетний үнэ нэмж олж авах гэсэн башир арга
2012-08-14