
Одоогоор тэмдэглэгдсэн хамгийн том бирмийн могой Флоридад олдсоныг АНУ-ын эрдэмтэд мэдэгдсэн байна. Могойн урт 5,18 метр, 74 кг жинтэй аж. Аварга могой хээлтэй, 87 өндөгтэй байсан нь мөн л рекорд тогтоогоод байна.
Флоридагийн Эверглейдс үндэсний хүрээлэн дэх хөхтөн амьтдын тоо буурах болсон явдалд уг нутагт байдаггүй бирмийн аварга могойг буруутгадаг байсан юм.
Энэ явдал нь Зүүн өмнөд азид суурьшилтай эдгээр амьтан Өмнөд Флоридад хэрхэн өргөн тархаж байгааг харуулсан баталгаа хэмээн эрдэмтэд үзэж байна.
“Ийм том хэмжээтэй амьтан буга, матар гээд хүссэн бүхнээ залгиж чадах тул зэрлэг амьтдад аюул нүүрлээд байна” хэмээн Флоридагийн Үндэсний түүхийн музейн ажилтан хэллээ.
Аварга могой ангаа ороон багалзуурдаад аажим аажмаар залгидаг байна.
Могойн биеийг Флоридагийн их сургуулийн музейд таван жил байрлуулсны дараагаар Эверглейдс хүрээлэнд эргүүлэн өгөх гэнэ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ