МАН-ын гишүүд ажлын хэсэг байгууллаа

img

УИХ дахь МАН-ын  бүлгийн хуралдаан сая өндөрлөж тус бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдэд товч мэдээлэл хийлээ. Хуралдааны үеэр   өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлтэй танилцах  ажлын хэсэг байгуулсан тухайгаа дуулгалаа.

Ингэснээр маргааш 10.00 цагт  болох тус бүлгийн хуралдаанд  Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож  хуулийн төслийн талаар танилцуулга, мэдээлэл өгөх юм байна.

Түүнчлэн уг хуралдаанаар УИХ дахь МАН-ын гишүүдийн байнгын хороонд ажиллах хуваарийг  УИХ-д хүргүүлсэн тухай танилцуулга, УИХ-ын дэд даргад тус намын бүлгээс нэр дэвшүүлсэн шийдвэрээ УИХ-д хүргүүлсэн тухай мэдээллийг сонсгожээ. Дашрамд дуулгахад, УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн ажлын хэсгийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг яг одоо оролцож байгаа аж.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Man nam tegeed xyyliin xygatsaa n ongorchixood bxad xyyli byccar byleg bagylchixcan yumyy ymar ychirtai yum be
2012-08-15
Очих л болно доо
2012-08-14
irgen:
bie daagch 3 hajuud ardin namin 25 jin tatah bailgui dee
2012-08-14
болдоо:
ажлын хэсэг гэж хоцрогдсон аргаа боль цаг хожих хүнд суртал гаргах нэг хэлбэр шинэ засаг ажлын хэсэг гэдгээ болих хэрэгтэй
2012-08-14
Байгуулагдаагүй бүлэгт очиж мэдлээлэ хийнэ гэж юу байх вэ. Горьдчихсон МАН гарууд вэ.
2012-08-14
Очих л болно доо