Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

img

Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат өнөөдөр БНСВУ–ын Ерөнхийлөгч Чыөнг Тан Санд итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг БНСВУ–ын Ерөнхийлөгч  Чыөнг Тан Санд уламжлаад, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхи чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв. Мөн хоёр орны харилцаа бүхий л салбарыг хамран хөгжиж ирснийг тэмдэглээд энэ оны сүүлээр Ханой хотноо хуралдах Монгол, Вьетнамын ЗГХК–ын 15 дугаар хуралдаан монгол, вьетнамын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв. БНСВУ–ын Ерөнхийлөгч Чыөнг Тан Сан Элчин сайд Д.Энхбатад Итгэмжлэх жуух бичгээ барьж буйд нь баяр хүргээд хоёр орны ард түмний өргөжин бэхжиж ирсэн ойр дотно уламжлалт харилцаанд түшиглэн Вьетнам, Монгол Улс худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаандаа түлхүү анхаарч хөгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

www.Negtugrug.com:
Сайн байна уу Эрхэм хүндэт ноёд хатагтай нараа та бүхэнд юу хэрэгтэй байна ? Хэрэгтэй зүйл чинь олдохгүй байна уу Аль эсвэл үнэтэй байна уу ? Нэг бол чанар муутай байна уу ? Сэтгэлд чинь хүрэхгүй байна уу Тэгвэл та манай site болох www.negtugrug.com ooс та бүх төрлийн бараа болон автомашинийг зах зээлийн ханшнаас хамгийн хямдаар аваарай.Монголын хамгийн том Интенэт худалдаа
2012-08-14