
Алдарт Aerosmith хамтлагийн ахлагч Стивен Тэйлор Парагвайд аялан тоглолт хийхээр очоод байхдаа зочид буудлын өрөөнд хальтарч ойчон нүүрэндээ гэмтэл авчээ. Парагвайн нийслэл Асунсьоны хамгийн нэр хүндтэй зочид буудалд буусан дуучин усанд орж байхдаа хальтарч ойчсон тул эмнэлэгт яаралтай хүргэсэн юм байна. Тэр унахдаа хоёр шүдээ хугалж, хөмсөг нь задарсан байж.
Америкийн хард-рок хамтлаг Aerosmith 1975 онд Бостон хотноо байгуулагдсан юм.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ