
МАХН-д залуучуудын “Улаан сарнай” жигүүр ургав. Н.Дашхүү, М.Бизаагундаа нарын залуусын санаачилсан энэ хөдөлгөөн эрх мэдэл, албан тушаалын төлөө намынхаа эрх ашгийг хойш тавьсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын байр суурьд шүүмжлэлтэй хандаж, намынхаа даргыг эзгүйчилсэн бусармаг үйл ажиллагаа хэмээн үзэж байгаа ажээ. Цаашид ч намын хамт олны санаа бодлыг үл тоомсорлон улс төрийн бусад нам, хүчинтэй хуйвалдан зөвшилцөл нэрийн дор хуйвалдаан зохион байгуулахын эсрэг тэмцэхээ тэд гол зорилгоо болгох юм байна.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ