
УИХ-ын 2013 оны төсвийг 18,6 тэрбум төгрөг байх төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Сангийн яаманд хүргүүллээ. Эрхэм гишүүд цалин, томилолтын зардлаас гадна хагас тэрбумаар өрөө тасалгаагаа тохижуулж, 400 саяар унаагаа юүлж, 220 сая төгрөгөөр орон сууцны асуудлаа шийдвэрлэх юм байна. Мөн нам, эвслийн бүлгүүдийн ажлын зардалд 800 сая, нийтлэг арга хэмжээнд 637 сая төгрөг зарцуулна.Харин тойргоос сонгогдсон гишүүд нэг туслах, нэг зөвлөх, гурван бие төлөөлөгчтэй байх бол намын жагсаалтаар сонгогдсон эрхмүүд ялгаатай нь нэг бие төлөөлөгчтэй байх ажээ.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ