Жагсаалтаар сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийн тоог цөөлөв

img

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 2013 оны төсвийг хэлэлцлээ. УИХ-ын Тамгын газраас оруулж ирсэн саналд УИХ-ын 2013 оны төсвийг 18.6 тэрбум төгрөгт багтаахаар тусгасан байна. Үүнд УИХ-ын гишүүдийн машины парк шинэчлэхэд 400, өрөөг тохижуулахад 500, намын бүлгүүдэд 800, нийтлэг арга хэмжээнд 637, орон сууцанд 220 сая төгрөг гэх зэргээр төсөвлөжээ. Харин хэлэлцүүлгийн шатанд намын жагсаалтаарсонгогдсон гишүүний бие төлөөлөгчийн тоог цөөлж, тойргоос сонгогдсон гишүүнийх дээр нэмж өгөх ёстой гэсэн асуудал дээр маргаан дэгдсэн. Тухайлбал, УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Д.Ганхуяг нар “УИХ-ын сонгууль анх удаа холимог тогтолцоогоор явсан.Үүнийг дагаад тойрогт ногдох мандатын тоо цөөрч, тойргоос сонгогдсон гишүүний бие төлөөлөгч нар ачаалалтай ажиллах бол байгаа. Тиймээс намын жагсаалтаар сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийнх нь тоог нэгээр хасч, намын жагсаалтаар сонгогдсон гишүүний томилолтын зардлыг ч хасах ёстой, яагаад гэвэл тэд тойроггүй учраас орон нутагт очиж ажиллах шаардлага гарахгүй” гэв. Харин УИХ-ын гишүүн С.Баярцогтын хувьд “Жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хувьд тойрогт очиж ажиллахгүй, хариуцлага хүлээхгүй. Хэн хариуцлага хүлээх вэ гэхээр тойргоос сонгогдсон 48 гишүүн хариуцлага хүлээнэ” гэж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт нарын хувьд “УИХ-ын гишүүдийг тойргоос сонгогдсон, намын жагсаалтаар сонгогдсон гэж ялгаварлах нь зохисгүй" гэсэн юм. Харин санал хураалтын шатанд намын жагсаалтаар сонгогдсон гишүүний бие төлөөлөгчийг нэгээр хасч, тойргоос сонгогдсон гишүүнийхэд нэмж тусгуулахаар болж шийдвэрлэв. Ингэснээр тойргоос сонгогдсон гишүүн нь гурван бие төлөөлөгч, нэг туслах, нэг зөвлөхтэй байхаар, харин намын жагсаалтаар сонгогдсон гишүүн нэг бие төлөөлөгч, нэг туслах, нэг зөвлөхтэй байхаар болов. Ингээд гишүүд саналаа хэлж дууссанаар УИХ-ын 2013 оны төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлэхээр болж шийдвэрлэсэн юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MAN-IINXNII NUUR TSARAI UNEN ENE:
toirgoos bus jagsaaltaar UIX-d suuj bui lalruud bol uls toriin carer ni duusaad songogdox magadlalgui xumuus shuudee. iimd ted nemelt xangamj edlex yosgui.
2012-08-15
ххх:
тойроггүй , сонгогчгүй гишүүдийн зардалыг хасах нь маш зөв санал байна. тэд ухамсараар татгалзах хэрэгтэй ш дээ. тэдэнд тийм ухамсар хариуцлага байгаа эсэхийг ихарах л үлдлээ дээ. Олон туслах бүр ч хэрэгүй
2012-08-15
ххх:
жагсаалтаар орсон хүмүүсйин машины, нийтлэг арга хэмжээний гэх мэт зарлыг хасах хэрэгтэй. мөн үүдэнд нь суух ганц туслах байхад хангалтай
2012-08-15
saran:
ted nariig ard tumen songoogui shuu deee
2012-08-15
Damba:
Жагсаалтаар УИХ-д орсон ноходыг ард түмэн сонгоогүй шүү. Тэд бол аргаа ядсан, намын далбаан доор яваа хөгийн амьтад. Тэдэнд мөнгө үрэх нь лүү ажил. Энэ талаар Та нарын саналыг дэмжижи байна. Даваасүрэн гишүүнийг дэмждэг шүү. Та нар ард түмний төлөө шударга ажиллаарай.
2012-08-15
Орчин цаг клуб:
“Орчин цаг” клуб нь эдийн засгийн хямралыг судалж, иргэддээ энэ талаар цогц ойлголт өгснөөр дэлхий дахинд өрнөж буй үйл явдлыг ойлгоход төхөм болох, төр засаг, ААН, ТББ-ын цаашдын бодлого шийдвэртээ авч хэрэгжүүлэхэд нь туслах судалгааны материал, мэдээлэлэр ханган ажиллах зорилготой байгууллагдсан. Та манай клубын гишүүнчлэлд хамрагдснаар эдийн засгийн хямралын талаарх судалгааны материал авч, харилцан хоорондоо мэдээллээ солилцож, хамтран ажиллахыг урьж байна. Гишүүнчлэл 50 000 төгрөг Batu_ru@yahoo.com
2012-08-15