
"Лондон-2012” паралимпийн XIV наадам эхлэхэд хоёр долоо хоног үлдээд байна. Монгол Улсаас эх орноо төлөөрөн тус наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр Биеийн тамир спортын газарт 11.00 цагт болно.
Энэ удаад манай улсаас буудлага, жүдо, байт харваа, хөнгөн атлетик гэсэн дөрвөн төрөлд зургаан тамирчин оролцох юм. Тодруулбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Б.Ууганхүү, 90 кг-д ОУХМ Д.Ганхүү, байт харвааны эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, хийн гар бууны 10 метрийн дасгалд Ц.Лхамсүрэн, хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтээр Д.Бадрал нар өрсөлдөх юм. Тамирчид маргааш Лондонг зорих юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ