
Зураач Х.Заяат, С.Ариунаа нарын хамтарсан “Домог эхлэх цаг” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр17.00 цагт Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болно.
Арьсан урлагийн зураач Х.Заяат нь энэ удаагийн үзэсгэлэнд зориулж, монголчуудын мартагдсан тууль домгийг арьс, мод, тосон будгаар илэрхийлсэн нийт 40 бүтээлээ дэлгэх юм. Үзэсгэлэн наймдугаар сарын 21-нийг хүртэл олны хүртээл болох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ