Ж.Алтанцэцэгийн хуучин хуур эзэндээ эргэж иржээ

img

“Би их илэн далангүй, нээлттэй хүн. Ямар ч үед өөрийнхөөрөө байдаг болохоор надад нууж хаагаад байх юм алга” гэж өөртөө дүгнэлт өгсөн хүн бол гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг. 2009 онд төрсөн өдрөөрөө нөхрөөсөө бэлгэнд авсан “Prosounds” студиэ амжилттай ажиллуулж яваа тэрбээр өдгөө “Жаргалан” хотхонд уран бүтээлчидтэйгээ бужигнаж буй. Ажлынхаа өрөөнд авсан шагнал, гаргасан цомгоо таван өнгийн хадагтай хамт урлагийн бурхан Янжинлхамын дэргэд залсан дуучин бүсгүй нэгэн сонирхолтой түүхийг хуучилсан юм. Тэрбээр анх дуучин болж байх үедээ “On & Off” продакшны аранжировшик С.Халиунаас хуучны төгөлдөр хуур худалдаж авчээ. Гэвч уран бүтээлийн явц, амьдралын өөрчлөлтөөс хамааран ийш тийшээ нүүж явахдаа ихэд төвөгшөөн мөнөөх хуураа нэгэн найзынхаа эхнэрт бэлэглэсэн аж. Ингэж явсаар нэлээд хэдэн жилийн дараа буюу рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож, “Prosounds” студиэ байгуулах үед мөнөөх хуур нь эзэндээ эргээд ирсэн гэнэ. Тухайлбал, мөнөөх бүсгүйн нөхөр буюу Ж.Алтанцэцэгийн уран бүтээлийн анд нь уг студийн нэг өрөөнд байрлахаар болсон бөгөөд ийн нүүж ирэхдээ эртний дурсамжтай төгөлдөр хуурыг нь авчирсан юм байх. Энэ тухайгаа дурссан дуучин бүсгүй “Би угаасаа гоё чамин юманд их дуртай л даа. Гэхдээ энэ хуур энгийн мэт харагдаж байгаа боловч цаанаа л уран тансаг хийцтэй, нандин дурсамж агуулсан санагддаг. Тийм ч учраас би энэ хуураа хайрладаг юм” гэж ярилаа. Р.Есүй  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Urid ni garsan medee bn shvvdee xend ch sonin bish oor bichix zvil bdaggvi vmuu teneg setgvvlchee
2012-08-15
Ene Altantsetseg ulam l teneg yum yariad bkhiin . Mungu evdej bgaa yum bna daa
2012-08-15
шал дэмий мэдээ:
энэ тэгээд хэнд сонин юм бэ. гахай гэж.
2012-08-15