Хатуу зантай продюссер Б.Наранзуныг айлгасан гэв үү

img

Монголын рок попын урлагт гурван өөр дүр төрхөөрөө цахиур хагалан, залуусын зүрх сэтгэлийг эзэмдсэн “Киви” хамтлагийнхан ярих зүйл ихтэй бүсгүйчүүд. Учир нь, царайлаг бас нуруулаг гурван охиноо харамласан продюссер, ая зохиогч Б.Ангирмаа хамаг бүхний гол сэдэв болдог учраас тэр. “Би энэ гурвыг хамгаалж, элдэв залуусыг ойртуулахгүй гэхдээ гэрийнх нь гадаа буу бариад манах нь холгүй хонодог” гэж хэвлэлийнхэнд тайлбарласан эрхэм хатагтай “Төмөр хатагтай” нэр зүүгээд авсан удаатай. Харин тус хамтлагийг нэрд гарахад багагүй үүрэг гүйцэтгэсэн Б.Наранзун хүртэл гурван бүсгүйтэй нь ойр дотно ажиллах гээд чадаагүй болохоо сэтгүүлчдэд ам алдсан. “Танай хамтлагийг Рагу хоолойн чадал муутай, зүгээр л өнгө, мөнгөөр цохиж гарч ирсэн гэж дүгнэсэн байна лээ. Харин та Наранзунтай ямар холбоотой байдаг вэ” гэж асуухад Б.Ангирмаа “Тэр гадаад эрийн ямар дүгнэлт гаргах надад хамаагүй. Өмнөх ажлаа өөрийнхөөрөө хийгээд явж байвал барав. Харин бид Наранзунтай нэлээд ойр дотно ажиллаж байлаа. Одоо хүртэл биднийг дэмжээд л явж байна” гэж уцаарлажээ. Тэгвэл хатуу зантай продюссер эмэгтэй гурван охиноо дуу хуураас өөр зүйлд анхаарал хандуулахгүй, бүр микрофоноос өөр зүгт харц унагахгүй байх үүрэг даалгавар өгсөн учраас Б.Наранзун “Анхаарлыг нь татах гэж яаж ч хичээгээд нэмэргүй юм билээ” гэж ярьсан нь өдгөө ч рок попынхны дунд яригдсаар байгаа аж. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ed nariig odoo hun amitan oirtuuldaggui ongon dagshin gevel nart horvoo ichij uhnee
2012-11-22
ана:
yamar ch khooloi baikhgui am baridag gej yarikh yum bilee.
2012-08-15
zuw Kiwi er chadaltai hamtlag bishee...
2012-08-15
gfshjjjkk:
Ragu yag zuw helj. shuugchiihee ajilig sain hiideg shig onoj helsen baina. bayar hurgie.
2012-08-15
zuw Kiwi er chadaltai hamtlag bishee...
МАН-ын томилгоо хүнээ олдоггүйн жишээ их. МАН улс орныг дампууруулсан. МУИС захирал Төмөр- очир гэж өвгөн бас бүх хамгаалуулах зөвлөлийн дара гэсэн. Одоо болимоор юмааа
2012-08-15
Бөөн ашиг сонихолын чөрчил. Яаманд байхдаа эрдмийн зөвлөлийн хамгаалуулах зөвлөлд өөрийнхээ хэн ч мэдэхгүй дүүг оруулж чадсан гээд яригддаг. Түүхээр хамгаалулах зөвлөлийн их доктортой, нэрд гарсан хүн ихтэй салбар. гэтэл үнэр нь ханхал ж байгаа диплоттой дүүгээ оруулсан гэж дуулдсан Ичиж амьдармаар юмдаа.
2012-08-15
Ene odoo Yamnii toriin alban haarcg bizdee eli neg ajlaa hiimeer yumaa
2012-08-15
OVOO:
ENE NARAN ZUN OVOO SHIG UM HARAGDHIN MEDHEGUI UMDA
2012-08-15