Долоон буудлын замыг өнөөдөр нээнэ
Чингэлтэйн өргөн чөлөө буюу Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 6-наас эхлэн хязгаарласан.Учир нь энэ хэсэгт 1.9 км авто замыг засварлаж, замын доорх цахилгааны шугам сүлжээ болон борооны ус зайлуулах хоолой тавих ажлыг гүйцэтгэж байгаа юм. Зам засварын ажил өнөөдөр дуусч байгаа бөгөөд одоогоор замын тэмдэг, тэмдэглэгээний ажлыг хийж байгаа гэнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ