Хөшөө тойрч, зам дагасан бухимдал

img

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, авто зам эгээ л бөмбөгдөлтөд өртөж, газар хөрвөөсөн мэт болоод байна. Үнэндээ замын асуудлаас зөвхөн дүүрэг ч биш Нийслэлийн хэмжээнд онцгой байдал зарлах дээрээ тулаад байгааг хэн хүнгүй мэднэ. Гэхдээ Баянзүрх дүүргийн хувьд гамшгийн голомт болоод байна. Зам дээр үүссэн хагарал цоорол нь сүүлдээ том хэмжээний нүх болж автомашин эгээ л дотор нь уначих шахахыг яана. Төмөр хүлгийн гаслаан, ёолоон гэж байдаг бол Баянзүрхийн, онцолбол офицеруудын ордноос зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх зам дээр чих дөжрөөх хэмжээнд туллаа. Дарга нарын явдаг замыг засаж байхаар Нийслэлийн зүүн төвийн замын хөдөлгөөний ачааллыг нугалж өгдөг энэ замыг засахгүй яагаад өдий хүргэв ээ гэж жолооч нар хараал зүхлээ барж дууслаа. Дарга нар нь бороо, уснаас болж зам засварын ажил саатлаа гэнэ. Ажилчид нь ухсан нүх, асгасан шороогоо манах үүрэгтэй мэт тамхи татан үүрэглэн суусаар зуны улирал дуусаж есдүгээр сартай золгох нь. Зун цаг ирэх үеэр офицероос зүүн дөрвөн зам хүртэлх замын дундуурх явган хүний чөлөөний модон хайсыг будуулж харагддаг. Жил бүр л сарайж сэрийсэн хайсыг тохижилтын хэдэн ажилчнаар гарыг нь сарвайтал будуулахынхаа оронд хажуудах замыг нь эртнээс засахаа боддоггүй мөн ч дүүрсэн дарга нар юм. Энэ дүүргийн удирдлага ч гэж хэцүүхэн. Д.Сүхбаатарын хөшөөг тэрбум төгрөгөөр хүрэлдсэн У.Хүрэлсүх даргынхаа жишээг дагасан уу, Баянзүрх дүүргийн засаг дарга Б.Батзориг 750 сая төгрөгөөр нохойны хөшөө бариулж түмний эгдүүцлийг хүргэсэн нь саяхан. Хувийнхаа “Грийн хаус” хэмээх компанид мөнгө төлж бариулсан гэх мэдээлэл ч хэвлэлүүдээр явдаг. Үнэн худлыг нь тогтоодог газар нь мэдэх бизээ. Хөшөөг мэдээж хэрэг дүүргийн өнгө үзэмж, тохижилтод зориулан босгосон нь лавтай. Гэсэн хэдий ч тэр мөнгөөр жилийн жилд эвдэрч замын компаниудын эздийн халаасыг дүүргэж байдаг замаа, арай хүнд наалдацтай “тохижилт”-оо хийсэн бол... Нохойтой хөшөөний аюулгүйн тойргоор өнгөрөх жолооч нар эрүүгээ жолоондоо нудчих шахан донслохдоо яг ингэж харуусаж байгаа гэдэгт мөрийцсөн ч алдахгүй. Үүнийг уншсан хэн нэгэн зам засварын ажил дүүргийн төсвөөс гарахгүй гэх байх л даа. Гэхдээ ноён Б.Батзориг хауснаасаа дүүргийнхээ Тамгын газарт нисдэг тэргээр морилдоггүй л юм бол өнөөх замын түгжрэл, эвдрэл дундуур гарч л яваа. Тэгэхдээ нэгийг боддог болов уу. УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, тойрогтоо ихийг хийж бүтээнэ хэмээн явах хойгуур тань ажлын байрны тань урдуур өнгөрдөг хэврэгхэн зам ямар болсныг харж байна уу. Одоо хичээл сургууль эхлэж, ажил ид өрнөх цагаар офицероос 13 хүртэлх замыг засна гэж, хаана, халтуурдана. “Хотын зам” хэмээх хийсэн ажил нь нийслэлчүүдийг бухимдуулж явдаг хэрнээ тендерт ид шидийн гэмээр байнга ялдаг компани Сансрын тунелын нүхэн гарцыг өнө удаан хийх болно. Ингээд зүүн төвийн замууд түгжрэл, бухимдлын халуун голомт болж хувирна гэдгийг Нийслэлийн шинэ удирдлагууд анхааралдаа авах бизээ. Хотын хөгжил, хүн амын өсөлтийг тооцоолоогүй хот төлөвлөлт дээр нэмэрлээд одоогийн авилга, хүнд сурталд идэгдэж, дотоод гадаадын компаниудын гар хөл болсон Нийслэлийн удирдлагууд, дүүргийн эрх мэдэлтнүүд Улаанбаатараар мөн ч их тоглож байна даа. Н.Өрнө Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нэргүй:
батзоригийг шалгаач ийм юм хийчхээд идэж суудаг
2012-08-16
aaa:
eee burhan mini odoo ulaanbaatar hotiin zam yum bizdee za za
2012-08-16
Bzd iin darga Bat zorig:
Namaig nohon songuulid demjvel zamaa chanartai sain tavin shuu
2012-08-16
Xoyor garaa orgoj demjij bna
2012-08-16
аоаөоө:
Орчин тойрноо харж байсан газар 1тэрбум гаруй төгрөгөөр шороо овоолж хятадын нохойн хөшөө барьсан учраас замын эвдрэл их хэмжээгээр гарч байна.
2012-08-16
Uursduu huviin nisdeg tereg unadag boloh bolohoor hotod zam hereggui gej oilgoj bna.Zasag darga asan n. Batzorig
2012-08-16
Тйим шүү
2012-08-16
Та нар тэгж Хүнийг муу хэлж болохгүй шүү дээ Зам нь муу ч гэсэн Хот маань хичнээн сайхан замын Бордуртай болсныг харал даа. Тэгэхдээ хаа нэг эмтэрч унасныг нь битгий хараарай
2012-08-16
баяр:
3р хорооллын Од кино театрын хойд талд байх Энэбишийн хөшөөг буулгаж замыг чөлөөлөх хэрэгтэй.
2012-08-16
Xoyor garaa orgoj demjij bna
Тйим шүү
bayanzurkh duuregt oligtoi neg ch zam baikhgui bolson. Zam gej tam. Tsagtaa arai dunguur zamtai bn BZD bailaa daa. Yadaj ene heden hushuuguu dandaa buruu gazar barih um.
2012-08-15
zzz:
ene chini haanhiin zam ali aimgiin zam be tub aimaguu esvel dornod yumu aadaa ymar tam bolson zam be manai ulaanbaatar arai iim zangui bailgui dee buhel buten tuurag tusgaar ulsiin hiisleliin zamch araich iim bich baihuu
2012-08-15
bi:
ene 76 zobhon oorsdiigoo bodno ted hezee ch uls ornoo bodohgui za
2012-08-15
MUU MONGOL MIN XEZEE XOGJINOO.. NAAD ZAX NI XUJAAG XARMAAR YUM.. YAJ XOGJIJ BN AAA.. ENE 76 LALAR YUM XIIGEEECHEEE
2012-08-15
zochin:
ho ho ho..ihed hohirson irgen munkhbayar dargad gomdol meduulj jirgesen baih yum.chi avgai huuhdee saihan asraad geriin ezen shig ajillah heregtei.tegej chadval ene munkhbayar met n chamd eur hamaagui bolood ireh bolno.
2012-08-15
zochin:
yun munhkbayartai hariutslaga tootoh ve?ha ha ha ter nuhur chin hotiin darga bish bolson gene ee!ulaanbaatriin darga uulbaatar bolson shuu dee.uul dargad helj budaa bolgoh heregtei.
2012-08-15
Monkhbayar gedeg nohortei zaaval hariuzlaga toozokh heregtei Ene nohoriig zugeer yavuulj eroosoo bolohgui Gemgui zarailaad Namyn hural deer ug heleed zogsoj bna lee Ene nohor ooriin bagataigaa Bidnii Niislelchuudiin amdralaar suuliin heden jil estoi neg togloh shig bolson Demii demii yumand niisleliin bidnii mongiig mon ch ih ursen dee Tom tom yum yariad yug ch Zegztei onovchtoi hiij chadaagui Tegeed bas ooriigoo ingener , nadaar udirduul gesen yum yariad...
2012-08-15
UNUUDUR XUSHUU BOSGOX BOL NEGDYGEER AJIL BISH XARIN ZAM ZASAX BOL 1-R AJIL
2012-08-15
Зочин:
Батзориг дарга уул нь хотынхоо тохижилтонд хувь нэмэр л оруулаад байгаа юм шиг байгаа юм. Нэг л олон билэгдлийн чанартай хөшөөнүүд бариулаад л. Уул нь зөв л дөө. тэгэхдээ хөшөөгөө ч замыг нь ч ойр хавийнх нь тохижилтыг ч давхар л хийж явах ёстой. Батзориг УИХ-д гараад яах вэ? БЗ дүүрэгт хийж гүйцээгээгүй дутуу хийсэн ажилуудаа дуусгах хэрэгтэй...............
2012-08-15
zochin:
tatvar avaal bdag zam ni tam mashin evdej duuslaa darga nariin halaasiig duurgeh gej ugdug bolj taaraad bnada
2012-08-15
yer n end tendgui zam iim bn lee shde niseh 1 horolol yostoi harahas oor yu gehew tgd boro orsoni dara hatsan zam deerh toos shoroo n ter hawiin humusiin uushigig tsoolj bga bhda owol zungui amisgalah tsewer agaargui yamarch amidralin batalgaa alga
2012-08-15
халдварт:
халдвартын эцсийн буудал хавийн замыг засах, халдвартын эцсийн буудлыг тохижуулмаар байна.
2012-08-15
zochin:
Hun uur shigee yum hiideg yumaauurtuiguu adilkhan 3 nohoigoor novshoo hiideg bainaa
2012-08-15
мандухай:
нохой эзнээ дуурайдаг гэсэн батзориг өөрийгөө мөнх гэж бодсон уу яг өөр шигээ нохой хийсэн байгаа юмдаа
2012-08-15
батзориг гэгч их хуралд сууна гэж яадаг байна .хороон дарга л болоо шдээ.
2012-08-15
GANDONI:
LALRUUDAA ZAMAA YANZLAACHEE, MUU GAXAINUUD IDEJ UUHAS UUR YUM MEDEDGUI ZASAG DARGUUDAAA LALEUDAA
2012-08-15