Ангараг дээрх сансрын ажиллагаа амжилттай үргэлжилж байна

img

Ангараг гараг дээр хэзээ нэгэн цагт амьдрал байсан эсэхийг судлахаар хөөрсөн НАСА-гийн “Сониуч” нэртэй хөлөг үүргээ амжилттай биелүүлж байна. Хөлгийн даалгавар бол Ангараг гараг дээрх “Gale Crater” буюу Гейлийн галт уулын тогооны голд орших “Шовх уул” руу очих, тэндээс чулуулгийн дээж авч ирэх юм. Ингэснээр чулуулгийг судалж, тус гараг дээр ус байсан эсэхийг шинжлэх юм.     Зураг дээр харагдаж буй хөндий нь усны нөлөөгөөр тогтсон гэсэн таамаглал бий. Хөлөг амжилттай газардсан бөгөөд одоо инженерүүд хөлгийн үйлдлийн системийг шинэчилэхээр ажиллаж байгаа аж. Хуучин кодуудыг устгаж, хөлгийг цааш жолоодох кодыг хөлгийн компьютерт суулгах юм. Харин энэ хооронд бусад мэргэжилтнүүд уул руу хүрэх хамгийн оновчтой замыг тодорхойлохоор ажиллаж байна. НАСА өндөр нягтралтай зураг авагч хиймэл дагуулаараа хөлгийн зургийг дээрээс нь авсан байна.  Зургийн өнгийг нэмэгдүүлсэн бөгөөд харагдаж буй цэнхэр цэг нь “Сониуч” хөлөг юм. Тойроод үүссэн цэнхэр туяа нь хөлөг  газардах үед үүсчээ. Хөлгийн анхны жолоодлого ирэх долоо хоногт эхлэх төлөвлөгөөтэй байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochhin:
aguu yum aa
2012-08-16