“Идээд өгөөч ээ”

img

Монгол Улсын мөнгө арвижихын хэрээр Засгийн газар маань бүдүүрч байна. Уг нь аль ч улсын Засгийн газар баялгийг бүтээдэггүй, түүнийг харж хамгаалдаг манаачийн үүрэг гүйцэтгэдэг юм гэсэн. Манайд манаач нарын орон тоо нэмэгдсээр байгаа нь манах юм нь ихэссээр байгаа юм болов уу даа. Юугаар баян, түүгээрээ дайлна гэж үг бий. Ерөнхий сайдын маань хуваадаг бялуу улам томорч, илүү олон хүн иддэг болох нь. Шог зохиолч М.Дэмчигийн “Идээд өгөөч ээ” гэсэн шог өгүүллэг байдаг юм. Ерээд оны сүүлчээр бичсэн эл өгүүллэгт төрийн өндөр албан тушаалд очсон эрх мэдэлтнүүд улсын өмч хөрөнгийг хувьдаа хэрхэн ашиглаж, дараагийн ээлжийнхэн атаархангуй хүлээж байдаг тухай гардаг. Улс орны эдийн засаг тэлж байгаа нөхцөлд 11 яам жулдаж болно. Гэхдээ гурван сая хүрэхгүй хүн амтай Монголд сайдын сандал ширээ цөөдөөгүй. Н.Алтанхуягийн Засгийн газрын бүтцийг харвал улс орны нийгэм, эдийн засгийн салбарын хөгжлийн алхаанд тааруулсан гэхээсээ илүүтэй хамтарсан засгийн дээвэр дор багтсан нам, эвслийн санаанд нийцүүлэх хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, ИЗНН-ын С.Оюунд хуваарилах яамыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам гээд нэрлэчихжээ. Нэртэйгээр нь ногоон намын яам гэвэл илүү ойлгомжтой. Ерөнхийдөө манай улс 16 яамтай, 19 сайдтай болох нь тодорхой болов. Хэн хэн сайд болох нь ч бүрхэг биш бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын тамгыг гардсаны дараа “Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг тус тусад нь хариуцлагатай, хяналттай ажиллуулахын тулд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажилладаг давхардлыг байлгахгүйгээр бүрэлдэхүүнээ бодож, асуудлыг оруулж ирээрэй” хэмээн ёр юм шиг захиж байсан. Уг нь 1992 онд баталсан шинэ Үндсэн хуульдаа ийм давхардлыг хориглосон заалт байсан боловч долоон жилийн дараа гар дүрж өөрчилсөн нь одоо хүртэл монгол төрийн толгойны өвчин болж байна. Саяхан “Шударга ёсны дугуйлан”, “Ард түмний мөрөөдөл”, “Алтан соёмбо” зэрэг төрийн бус байгууллагаас Ерөнхий сайд Н.Алтанхуягт нэгэн шаардлага хүргүүлжээ. Түүнд улс төр, бизнесийг сүлсэн “Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттулга, “Бодь” группийн ерөнхийлөгч М.Зоригт, “Шунхлай” группийн ерөнхийлөгч Г.Батхүү, “Бридж” группийн ерөнхийлөгч Д.Ганхуяг, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ нарын гар хөлийг Засгийн газарт шургалуулахгүй байхыг шаардсан байна. Яагаад гэвэл, тэд маш их ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс гэнэ. Өмнөх Засгийн газарт Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсан Х.Баттулга Монголыг шинэ төмөр замтай болгочихвол энэ яваа насны минь хэрэг бүтэх нь тэр гэж байсан. Гэвч одоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болохоор зүтгэж байна. Хувьдаа Монголын гурилын зах зээлийн 24 хувийг атгадаг “Милл хаус” компанитай, “Талх, чихэр”-ийн комбинаттай энэ эрхэм тус салбарын жаргал, зовлонг илүү сайн мэдэх илт давуу талтай байж болох юм. Тэр бас “Мах импекс”, Н.Алтанхуягийн “Мах экспорт”-ын хамтаар махны зах зээлийн 60 хувийг хянадаг гээд бодвол мах махнаг болсон энэ цагт нүдээ олсон томилгоо болж магадгүй. Махны үнэ хямдарвал монголчуудын амьжиргаанд шууд нөлөөлөх юм чинь. Лав л хотын ерөнхий менежер, махны ченж Ч.Батаас хамаагүй зангарагтай загнах байлгүй. Экс гишүүн Ж.Сүхбаатар нарын гүйцэтгэх засаглалын танхимын бүрэлдэхүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болох тухай хуулийн төсөл шинэ гишүүдийн нүүдэл суудлын хөлд дарагдаад салхи үзэх нь өнгөрөв.  Сонгуулийн өмнөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг санаж сэрэх сөхөөтэй томчууд одоо алга. АН-ын тодорхойлсон чиглэлийн яамдын нэгдүгээрт бичигдсэн Барилга, хот байгуулалтын сайдад “Фортуна” Н.Батбаяр хүчээр нэр дэвшиж байна. Тэр өөрийг нь эс зөвшөөрсөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өмнөөс МҮДН фракцийн гишүүдийнхээ картыг сугалж, хурал бойкотлох шинжтэй аашилсан учраас арга буюу сайдад нэрийг нь дэвшүүлэхээр болжээ. Сүүлийн үед мань эр тэнгэр, газартай харилцдаг гэх болсон учраас битүүхэн жийрхэх хүмүүс ч бий болсон гэнэ. Боловсрол, шинжлэх ухааны сайдад Лу.Гантөмөрийн нэр яригдаж байна. УИХ-ын сонгуулиудад нийслэлийн хоймрыг ямар ч байсан эзэгнээд байгаа азтай эр. Дарга нарын данагар жийпийг  жижиг тэргээр сольё, гар утасныхаа мөнгийг өөрсдөө төлөг гэж 2008 онд шоудсан нь бузгай амжилтад хүрсэн. Энэ жил Р.Амаржаргалтай дөрөө харшуулсан нь ихээхэн дэмжлэг болсон. Харин Ерөнхий сайдын нуруутай Р.Амаржаргалд даргын дамжаанд суудал олдсонгүй. Тэр бол энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад тарах ёстой хэмээн үзэж байгаа цорын ганц гишүүн. Тэгэхээр эсэргүүний толгой ямар ч потенциалтай байлаа энэ засагт хэрэггүй ажээ. Лу.Гантөмөр сайдын суудалд тухалж үзэхийн тулд МҮДН-якуудаас урваж, МоАХ-ны фракцад дагаар орсонд нь дургүйцэх хүн цөөнгүй. Гэсэн ч албан тушаал эхийн сүүнээс амттай гэдгийг энэ залуу энэ жилээс мэдэрсэн бололтой. УИХ-ын хамгийн шударга гишүүдийн нэгэнд тооцогддог Х.Тэмүүжин ч бас сүүлийн үед дуу цөөнтэй болж, хуучцуултай нийлээд хортой жүнз харшуулж яваа сураг сонсдох нь Хууль зүйн сайдын сандлаа баараггүй араандаа хийж яваа гэж шууд хэлэх нэгэн ч таарав. Залуус хөхнөөсөө гарчээ. Батлан хамгаалахын сайдын суудалд “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийг мордвол гайхах зүйлгүй. Олон жилийн өмнө “Залуу Монгол”-ын М.Сономпил яаж иддэгийг яруу тод харуулсан болохоор түүнээс дутах юу байхав. 40 тэрбумын татварын өрөөс айгаагүй юм чинь дөрвөн жил “жа” хийхэд болохгүй юмгүй. Одоо нүүрсний экспортод долоон хувийн татвар ногдуулж, нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хөрөнгө босгохоор спикер тэргүүтэй зургаан эрхэм хуулийн төсөл боловсруулаад УИХ-д өргөн бариад байгаа. Спикер зүтгүүлж, улсын баатар уухилаад өгвөл энэ хууль батлагдаж л таарна. Тэгвэл түүнд шархаа нөхөх арын алба зайлшгүй хэрэгтэй. Батлан хамгаалахын сайдад санаархаж байсан А.Бакейг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар дэвшүүлэн зайлуулсан. Ш.Түвдэндоржийн батлан хамгаалах салбарыг гүйцээж идэх хорхойг бас А.Бакейн адил даржээ. С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болно. Нийгмийн даатгалын ерөнхий газрыг  удирдаж байхдаа ямбыг нь ч эдэлсэн, ялыг нь ч үүрсэн болохоор түүнтэй өрсөлдөх аавын хүү алга байна. Монголд ардчиллын цөн түрэхэд Туулын мөсийг аргагүй л хайлууж явсан хүний нэг. Бялуу хүртээд булуу хураахгүй байж чадна. Уул уурхайн яамыг  “Бридж”-ийн Д.Ганхуяг толгойлох бололтой. Даанч Цонжинболдогт болсон Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарын АН-ын акулуудын нууц уулзалтад дагаж гүйгээд байсан юм. Энэ бол МоАХ фракцийнхны түшиц газар. Эднийхэнтэй Зүүн хойд Ази фракцийнхан сүжирсний хүчээр Лу.Болд Гадаад харилцааны сайд болох замаа засчээ. Ер нь АН-ын доторхи МоАХ эрхмүүдийг нэг нэгээр нь соронзодсоор байгаа. Санал хураахад толгой нь биш, гар нь чухал учраас хэн ч байсан хамаагүй хэрэгтэй. Зам тээврийн сайдаар хуучин ЗТБХБ-ын дэд сайд асан А.Гансүх нэгдүгээр хорондоо тодроод, хоёрдугаар хорондоо бэхжих үлдлээ. Ерөөсөө гадуур бол дээдсийн томилгоог борчуудын яриагаар хор найруулах гээд байгаа ш дээ. Хөдөлмөрийн сайдаар Ц.Оюунгэрэлийг томилох нь өмнөх уламжлалаа дагаад ч, жендерийн харьцаагаа харгалзаад ч болох л юм. Юм үзэж, нүд тайлсан энэ эмэгтэй монголчуудыг ажилтай, орлоготой болгохын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдэгт итгэж байна. Аль 13 дугаар зуунд Чингис хаан монгол төрд арга, билгийг хослуулахыг эрхэмлэж, “нэг сэтгэлт эм хэмээвээс эхнэр бус эр” хэмээн үнэлж байсан билээ. Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын албыг Ц.Оюундарь хашихад ч мөн адил. “Шударга ёс” эвслийн хувьд Ч.Улааныг УИХ-ын дэд дарга болгосон. Д.Тэрбишдагвыг шадар сайдаар тавиулж, барьцаа ахиулах санаатай байгаа. Гэхдээ Ц.Нямдорж хэлсэн болохоос биш, тэр бол Н.Энхбаяргүйгээр хэн ч биш. ХБНГУ-д элчин сайд байхдаа Европын холбооны нутгаас хүн хулгайлсан хамсаатны нэг бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарыг толгойлж байхдаа тусламжийн улаанбуудайгаар туйлсан нэгэн. Хүний юм, үнэгүй юм байсан болохоор хохирогчгүй, хариуцагчгүй хоцорсон. Эвслийнхнээ чангахан гараар барьж байх нууц даалгаврыг шинэ боссоосоо авсан гэх юм билээ. Н.Удвал Эрүүл мэндийн дэд сайд байсан юм чинь жинхэнэ сайд байж яагаад болохгүй гэж. М.Сономпилийн эрчим хүчний чиглэлээр сүүлийн үед сүрхий занималдсан арга, туршлага талаар болохгүй гэсэн таавар байна. “Шударга ёс” эвсэлд дөрвөн сайдын суудал хуваарилсан хойно хэндээ өгөх нь падгүй гэнэ. Харин М.Энхсайханыг Сангийн сайд болчихсон юм шиг л цуурцгааж байна. Амны билэгтэй л юм. Гэхдээ М.Энхсайхан сайн эдийн засагч, чадварлаг менежер мөртлөө түүний улс төрийн замнал дандаа уруудсан түүх байдаг. Ямар сайндаа л сэтгүүлч Б.Нацагдорж 1998 онд Ерөнхий сайд байхад нь уулын уруу туг гарамгай сүлжиж байгаа цаначинтай зүйрлэсэн байдаг. Анхны ардчилсан Ерөнхий сайдын танхим нэг жил есөн сарын настай байсан бөгөөд Германы нэгэн сэтгүүлд “1998 оны дөрөвдүгээр сард Монголд болсон үйл явдал нь парламентын доторхи “Ардчилсан холбоо” эвслийн олонхиос өөрийнхөө Засгийн газрын эсрэг зохион байгуулсан нэг ёсны төрийн эргэлт байсан юм” гэж бичжээ. Энэ хувь тавиланг Н.Алтанхуяг амсахгүйн тулд эрхэм гишүүдээс танхимдаа багтаахад нэг их хориг тавихгүй байгаа бололтой. Гэхдээ М.Энхсайханы Засгийн газрыг огцруулсан 1998 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр МҮАН-ын чуулганы хуралдаан дээр С.Зориг агсан “Ялсан намын цадах синдромоосоо гарцгаагаач ээ. Дөрвөн ашиг сонирхлыг дараалж авч үзэх шаардлагатай. Манай эвсэл, манай нам аливаа шийдвэр гаргахдаа тэргүүн ээлжинд улсынхаа ашиг сонирхлыг тавья, хоёрт намын сонирхлоо тавья, гуравт аливаа нэг санхүү, эдийн засгийн бүлэгт ордог бол бүлгийн сонирхлоо тавья, дөрөвт бид хувийн сонирхлоо тавья” гэсэн нь өнөөдрийг харсан лугаа хэлжээ. Ж.Наранцацралт агсны танхимд Хууль зүйн сайд байсан Л.Цогоос бусад нь Ерөнхий сайдаа парламентынхантай хавсайдаж унагаад өөрсдөө уснаас хуурай гарсан. Тэгэхэд тэр даргыгаа ганцаараа хамгаалсан хуйхтай эр байгаа юм. Дотоод хэргийн яам байгуулж, сайдаар тавина гэж чихэн дээр нь цэцэг ургуулсаар байгаад таг чиг болов. Гэтэл С.Баярцогтод хаягласан Эдийн засгийн яам шав тавьж байна. МАН олонхи байхад ч хадаг бариад хишиг хүртчихдэг энэ залуу МЗХ-нд байхаасаа албан тушаалын амтанд орсон. М.Энхсайханыг унагах шийдвэр гаргасан МСДН-ын Улс төрийн зөвлөлийн хурлыг даргалж үзсэнээс хойш хор найруулж сурсан гэдэг. 2004 онд УИХ-д “бүдүүн бүлэг” байгуулан бүдүүн дарга болж, улс төрийн шоуны од болсон. Ч.Сайханбилэг дассан газрын даавуу зөөлөн гэгчээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болно, сайдын дээдэх сайдын зангарагтай суудал. Энэ мэтчилэн “идээд өгөөч ээ” гэж үү. Харамсалтай нь Тэргүүн шадар сайдын сэнтий Н.Алтанхуягаар шувтарсан болохоор ганц том нүүр тахлах юмгүй гар мухардаж байх шиг. Гэсэн ч өрмийг нь хуулсан тогоотой сүүний хусман дээр дэд сайдууд үзэлцэнэ. Яагаад ч юм энэ засаг “Ардчилсан холбоо” эвслийн үеийг санагдуулаад байх чинь. Хурдхан “идээд өгөөч ээ”, таминь. Х.Ариунбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

orgil:
idseer irsen odoo idseer l bh blnodoo ene nam chn umnuh namaasaa ylgaa bhguidee
2012-08-16
boldoo:
odoo yag mongold baigaa n usereed l 2sax baihdaa... busad n barag gadaadad baidag baih... olgiitei huuhed tetgeveriin hogshdoo hasval 1 say boloh baihaa..
2012-08-15
ANiig demjij yawdag shu
2012-08-15
ITGEL:
AN olon tumniihee itgeliig aldahgui gedegt itgej bna aa
2012-08-15
Menddeee:
tiim ee AN -d itgej bna demjij bgaa shuu
2012-08-15
green:
Ногоон хөгжлийн - гэдэг үгийг авах хэрэгтэй. Ядаж яамны нь нэр нь жоохон оюунлаг л байя л да, сайд нь ч дүүрч гэхэд.
2012-08-15
We-d:
yamar ajil hiij baigaa alban tushaalaahubaah geed uhaangui baigaa bizdee mal mini chamd bas byaluu hurteh uu bitgii gorid mal mini
2012-08-15
Uu huurhii:
manai mongolchuud unen genen teneguud yumaa. 20 jil huurtagdsan baij dahiad 4 jil huurtah gej bdag, turiin tolgoid garsan nuhduudees 1 ch hun eh ornii erh ashigiig 1t tavihgui shuu dee. enhnii 3 jild ni uuruu idne, suuliin 1 jild hudlaa unen shownii 1 yum hiine6
2012-08-15
82 say hun amtai uildveriin oron boloh German uls 14 yamtai. Ternii neg ni gehed buurai ornuudad tuslamj uzuuleh ajil hariutssan yam. Teheer uursdduu 13 yamtai gesen ug
2012-08-15
unshigch:
Neleed onovchtoi bichchihsen yum bish yy?! Ene 4 jil ch Zasgiin gazar mungeer tuilna,tyyniig sorgog medregsed saidad zytgej bgaa nn oilgomjtoi yum.Harin,yadaj Zorigiin helsneer huviin erh ashgaa syyld n taviad,tegeed l husah ajildaa oroosoi bilee..
2012-08-15
We:
ajliig ni taivan hiilgehgui hudlaa unen yum bicheed baih yum aaa
2012-08-15
Хуульч:
Ер нь 2000 оноос хойших үеийн бүх их хурлын болоод орон нутгийн сонгуулиуд авилга, хээл хахуулиар угжигдсан хууль бус сонгуулиуд болж өнгөрсөн учраас л эрхэм гишүүдийн нэр хүнд "Нохойн толгой ширээн дээрч шороон дээр" гэдэгтэй адил болж дээ. Үнэхээр шударга, голч, чадварлаг, аливаа хуйвалдаанд ордоггүй, халуун эх оронч төрийн түшээд байсан бол эд нарыг хэнч сайд, дарга болоход нь шүүмжлэхгүй. Харин ёстой нүдээ олсон томилгоо байна. Ийм хүнд чухал ажил даатгасан ард түмэн бид санаа зовох юмгүй боллоо хэмээцгээх байсан даа. Эрхэм гишүүд дандаа луйврын аргаар гишүүн болсоор байгаад "Нохойн толгой ширээн дээрч шороон дээр" гэдэгтэй яг адилхан болж дээ. Их хүмүүсээр төрөө бариулчихаад бид яаж ирээдүйдээ итгэж суух болж байна даа.
2012-08-15
Tseke:
idej uuna l geed baihiin ajlaa hiihiig hiih ch yum uu hen medeh yum be
2012-08-15
Mandal:
Энэ нөхдүүдийн дотор талын мэдлэгтэй хүн маш зөв хэлсэн байна. Алтанхуяг, Элбэгдорж хоёр хэн вэ гэдгийг хэн болохыг харуулах сонголтыг ард түмэн хийсэн шүү. Одоо баг хуурах биз
2012-08-15
Devjee:
AN-d olon humuus itgeed songoltoo ugson tiimees ard tumniihee itgeliig aldahgui ajillana gedegt itgeltei bna aa
2012-08-15