
Техасын нэгэн хос өнгөрсөн пүрэв гаригт таван ихэр хүүхэдтэй болж, улсдаа энэ оны хамгийн анхны таван ихэр хүүхэд төрүүлсэн эцэг эх болж байна.
Керри болон Гавин Жонс нар хүү Исаакын хамтаар Шинэ Гвинейд шашны номлогч төлөөлөгч хийдэг бөгөөд Исаак хүү нь таван жилийн турш дүүтэй болохыг хүссэн гэнэ.
Хүүхдүүдийн байдал тогтвортой байгаа бөгөөд 793-1210 грамм жинтэй, 31,75-39 см-ийн өндөртэй гурван хүү, хоёр охин гарчээ.
Төрөлтийг хэвийн явуулахын тулд Техасын их сургуулийн эмнэлгийн ажилчид сарын өмнөөс төлөвлөж, 50 гаруй хүн ажилласан байна. Гэхдээ төрөлт маш амжилттайгаар таван минут үргэлжилсэн байна. Хүүхдүүд хэвийн жинтэй болох хүртлээ хэдэн сар эмнэлэгт байх аж.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ