Паралимпийн XIV наадамд оролцох тамирчид маргааш Лондонг зорино

img

“Лондон-2012” паралимпийн XIV наадамд оролцох Монголын баг, тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа өнөөдөр Биеийн тамир спортын газарт боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын шадар сайд М.Энхболд, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, Монголын паралимпийн холбооны ерөнхийлөгч Д.Нямхүү болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр баг тамирчдад “Олимп-Хөгжил сан”-гийн удирдах зөвлөлийн дарга Монгол Улсын шадар сайд М.Энхболд олимпийн хөгжил сангаас мөнгөн урамшуулал олгосон юм. Монголын паралимпийн тамирчид “Сидней-2000” наадмаас эхлэн олимпод оролцож эхэлсэн түүхтэй бөгөөд “Бээжин-2008” паралимпийн наадмаас байт харвааны төрөлд Д.Баатаржав алтан медаль хүртэн Монголын паралимпийн тамирчдын амжилтыг буухиаг эхлүүлсэн билээ. Харин энэ удаад манай улсаас Паралимпийн 14-р их наадамд пара буудлагын шигшээ багийн тамирчин, ОУХМ Ц.Лхамсүрэн, пара жудо бөхийн шигшээ багийн тамирчин Д.Ганбат, А.Мөнхбат, пара байт харвааны шигшээ багийн тамирчин Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, пара хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцоно. Тамирчид маань маргааш өглөө 06.45 цагт эх орноосоо мордож,  Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотоос холгүй орших Сарри мужид бэлтгэлээ базааж, энэ сарын 24-ний өдөр олимпийн хотхонд байрлах юм. Дашрамд дурдахад, телевизүүдээс паралимпийг албан ёсоор  шууд сурвалжлах эрхийг Монгол улсаас анх удаа "Шууд" телевиз болон "Шууд.мн" сайт аваад байгаа юм. Д.Цэцэг Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Munkh:
Ene lam nuhur yuu ve. Eldev lam huvarga nart hiih yum baih bish dee Hudal unen holildson shashin gegcheeree saihan munhruulah yum daa Uuriinhuu ch uchryig olj chadahgui baij busdad yuugaa zaadag bainaa
2012-08-17
ene M.Enhbold ineedeg boloosoi nuuriin baysgalangui teneg yumaa hund yum ogch bj yrvaichaad
2012-08-16
36-r surguuli togsson Monh-Erdene mon uu amjilt husie
2012-08-16
amjilt husi
2012-08-16
hudulmuriin baatar maani yavahgui bsan yum uu, ta nartaa amjilt huseye
2012-08-16
Amjilt khusey ta nart.
2012-08-15
amjilt husye ta nartaa. uneheer mundag humuus, bie erhtenii dutagdlaa setgeliin tevcheer, hatan zorigooroo nohdog gaihaltai humuus. harin ene lam nar odoo boli boli. yum l bol hajuud n dagadag bolj, yarshig l bna
2012-08-15
ууганхүү гээд яриад бсан яасан арай залуу хүүхэд байсан
2012-08-15
амжилт хүсье
2012-08-15