
Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17 буюу Дашням, Балжиннямтай өдөр. Энэ өдөр гэр бүлээ батлуулж, гал голомтоо бадраах хосуудын олон байна. Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх хосууд нэг сарын өмнө захиалгаа өгч эхэлсэн бөгөөд эхний хос шөнө 02.00 цагт гэрлэлтээ батлуулж эхэлжээ. Ер нь намрын дунд сарын шинийн 17-ны өдрийг рашааны хур буусан өдөр гэж vздэг юм. Шашны хэлээр бол эрих буусан cap гэж нэрлэдэг. Зөвхөн энэ өдөр баруун зүгт нэгэн од гардаг. Тэр од газар дэлхийдээр рашаан буулгаж, түүгээр нь байгаль дэлхий, хүн,мал ариусдаг учиртай гэж үздэг байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ