
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд болж байна.
Уг хуралдаанд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тавьсан саналыг Ерөнхий сайд танилцуулж байна. Шударга ёс эвслийн зүгээс Засгийн газрын бүтэцтэй холбоотой хуулийн төсөлтэй танилцаж зарим агентлагын чиг үүргийг өөрчлөх саналтай байгаагаа Ерөнхий сайдад уламжилсан юм.Тухайлбал, Төрийн өмчийн хорооны бүтцийг задалж, яамдууд руу харьяалуулах, тендерийн асуудлыг Ерөнхий сайд биш Шадар сайд хариуцах зэрэг саналыг гаргаад байгаа юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ