Арабын орнууд иргэдээ Ливанаас дүрвэхийг шаарджээ

img

Сирийн тэмцэл улсаасаа халин баруун талын хөрш рүүгээ чиглэж магадгүй хэмээн сэрэмжилж Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Кувейт зэрэг орнууд иргэдээ Ливаныг орхин гарахыг сануулжээ. Энэ үйлдэл нь лалын Шиа бүлэг Дамаскад байсан Сүнни урсгалын мусульманчуудыг барьцаалсан явдлаас хариугаа авч байгаа хэрэг юм. Мөн энэ үеэр Меккад болсон лалын орнуудын дээд уулзалтаар Сирийг гишүүн орноос хассан байна. Исламын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Экмеледдин Ихсаноглу “Өөрсдийн хүмүүсийг хяддаг төр зөвлөлд багтах эрхгүй” гэсэн юм. Арабын лиг өнгөрсөн арваннэгдүгээр сард Сирийг түдгэлзүүлсэн бөгөөд энэ алхам нь Ерөнхийлөгч Башар Ассадыг улам ганцаардуулах болно хэмээн сурвалжлагчид хэлж байна. Саудын Араб, Катар, Турк зэрэг нь бүгд Сүнни урсгалтай орнууд бөгөөд Ерөнхийлөгч Башар Ассадын эсрэг тэмцэж буй босогчдыг дэмждэг юм. Сирийн бусад хөршүүдийн адил Турк, Ирак, Иорданы олон мянган иргэд дайн самуунаас болон дүрвэх болжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Baruuniihan syria-eer oroldoh hereggui l baisiim. Delhiih ashig sonirholiin bused huvaah tom gurnuudiin temtsel ulam gunzgiirch bna.
2012-08-16