Өчигдрөөс эхлэн Офицеруудын ордоны тойргоос Чулуун овооны тойрог хүртлэх 0,4 км автозамын засварын ажил эхэлсэн. Үүнтэй холбогдуулан тус замаар зорчих нийтийн тээврийн хэрэгслүүдийн явах чиглэлд өөрчлөлт оржээ. Тодруулбал, Офицеруудын ордны тойргоос Улаанхуарангийн гудамжинд орж Д.Нянтайсүрэнгийн гудамжаар дамжин Да хүрээгийн гудамжаар Эрдэнэтолгой, Ботаникийг холбосон Цагдаагийн академийн баруун талын шинэ замаар явж төв замд орж, тус тусын чиглэлүүдээр явахаар болсон болсон байна. Энэ өөрчлөлт энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Д.Цэцэг