
Өмнөх Засгийн газрын шийдвэрээр ахмад, настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон мөнгөний үлдэгдэл 340 мянган төгрөгийг хэзээ бүрэн олгож дуусгах вэ гэсэн асуултад Сангийн сайд Д.Хаянхярваагаас хариулт авлаа.
-Хувьцаагаа бэлэн мөнгөөр солих санал өгсөн иргэдийн сая төгрөг болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг хэзээ олгох вэ?
- Шинээр эмхлэн байгуулагдах Засгийн газар энэ ондоо багтааж өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг олгох байх. Тавантолгойн хувьцааг борлуулаад дансанд буй 20 гаруй тэрбум төгрөгнөөс хувьцаагаа сая төгрөг болгоно гэж санал өгсөн иргэдэд өгөх ажлыг хэрэгжүүлэх ёстой.
-
Төсвийн байнгын хороо хуралдаж ирэх оны төсвийг Сангийн яамд шилжүүлэхээр болсон. Хэдий хэр хугацаанд шийдвэрлэх бол?
-УИХ шинээр бүрдсэний дараа улсын төсвийг байнгын хороодоор хэлэлцээд 2013 онд ямар төсөвтэй байх вэ гэдгийг Сангийн яамд өгөхөөр хуулчилсан. Өөрөөр хэлбэл хэдий хэр төсөвтэй байхыг хэлэлцээд холбогдох яам руу шилжүүлсэн гэж ойлгож болно.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ