
Нийслэлийн иргэний танхимын ээлжит хэлэлцүүлэг ирэх даваа гаригт болно. Анхны хэлэлцүүлгээр замын түгжрэлийн асуудлыг хөндсөн бол энэ удаа “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч буй зөрчлийг арилгах зарим арга хэмжээний тухай” ярилцахаар хотын удирдлагууд шийдвэр гаргажээ. Хэлэлцүүлэгт Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар “Хот байгуулалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал цаашдын зорилт”-ын талаар Нийслэлийн Газрын албаны дарга М.Буяндэлгэр “Нийслэлийн газрын харилцаа, газар зохион байгуулалтын өнөөгийн байдал”-ын тухай НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн ахлагч С.Очирбат “Нийслэлийн газар олголт, хот байгуулалт, барилгажилтад гарч байгаа зөрчлийг арилгах зарим арга хэмжээний санал”-aa хэлэх юм.
Нийслэлийн иргэний танхимын хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, холбогдох албан тушаалтнууд болон иргэдийн төлөөлөл оролцоно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ