
Сүхбаатарын гудамжны замыг иж бүрнээр нь шинэчлэх ажил өрнөж байна. 1960 онд гүн нэвтэлгээний аргаар барьж байсан энэ замын ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэж байгаа юм.
Сүхбаатарын гудамжны Байгалийн түүхийн музейн уулзварт авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж, уржигдар замыг нээсэн. Харин уулзвараас хойш 260 метр хэсэгт буюу Сүхбаатар дүүргийн урдуурх авто замын хучилтын ажлыг өнөөдөр хийж байна. Энэ замын доогуур дулаан, холбоо болон цахилгааны шугамын сувагчлал, борооны ус зайлуулах шугамын ажил хийжээ. Энэ хэсгийн замын хөдөлгөөнийг нөгөөдөр өглөө нээх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ