Билл Гейтс 00-д мөнгөө “урсгана”

img

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гейтс “Bill & Melinda Gates Foundation” сангаараа дамжуулан дэлхийн эрүүл ахуйн системийн шинэ үеийг бий болгох гэж байна. “Суултуур дахин зохион бүтээх” яармаг энэ долоо хоногт Сиетл хотод болжээ. Яармагт  ялгадасыг богино долгионы энерги ашиглан эрчим хүч, нүүрс болгодог суултуурууд байжээ. Нийт 28 төрлийн бүтээл оролцсоноос Калифорнийн Технологийн Институт ялагчаар шалгарсан байна. Төслийг профессор Майкл Хоффман удирдсан ба нарны эрчим хүчээр ажилладаг, устөрөгчийн хий болон эрчим хүч үүсгэдэг суултуур зохион бүтээжээ. Тэд 100 мянган ам.долларын шагнал хожжээ. Билл Гейтс оролцсон бүтээлүүдэд маш сэтгэл хангалуун байсан байна. Уралдааны нөхцөл нь ус, эрчим хүч болон бохирын системгүйгээр ажилладаг. Мөн өдөрт таван центээс илүү зарлага гаргадаггүй, энерги эсвэл өөр эх үүсвэр цуглуулдаг байх хэрэгтэй байжээ. Ердийн ус татдаг суултуур нь хэдэн тонн хэрэглээний ус гарзаддаг бөгөөд ихэнхи хөгжиж буй оронд тохиромжгүй юм. НҮБ-ийн тооцоогоор найдваргүй бохирын систем хөгжиж буй орны эмнэлэгт хэвтэгсдийн тал хувийнх нь буруутан байдаг байна. Жил бүр 1,5 сая хүүхэд гэдэсний суулгалт өвчнөөс болж нас бардаг. Гейтс Сан ирээдүйн суултуурын ажилд 370 сая ам.доллар зориулсан бөгөөд анхны загварыг гурван жилийн дотор туршина гэж найдаж байгаа аж. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene niitleliin garchig n niitleldee zohitsohgui bn.
2012-08-16
д:
дэмий бохир зүйлд мөнгө зарцуулснаас , шударга ариун зүйлд зарцуулсан нь дээр тээээ?
2012-08-16