
МАХН-д залуучуудын “Улаан сарнай” жигүүр ургаж, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын удирдлагуудын албан тушаал, эрх мэдлийн төлөө намынхаа эрх ашгийг хойш тавьсан үйлдлийн эсрэг тэмцэхээр болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл намынхаа удирдлагуудын байр суурьт шүүмжлэлтэй хандаж буй залуусын хөдөлгөөн ажил хэрэг болж, улмаар үр дүнгээ өгч эхэлсэн байна. Тэдний санаачилга, шаардлагаар МАХН-ын бага чуулган энэ сарын 25, 26-нд хуралдахаар болжээ.
МАХН-ын зарим, гишүүд дэмжигчдийн намынхаа хэсэг бүлэг хүмүүсийн бусад нам, хүчинтэй хуйвалдан зөвшилцөл нэрийн дор хуйвалдаан зохион байгуулахын эсрэг тэмцэл ийнхүү бага чуулганаа зарлан хуралдуулахад хүргэсэн байна.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ